ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал ажлаа үргэлжлүүлэн хийнэ

2018-12-20 09:12
ggggg

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн. Тэгвэл түүний хүсэлтийг Эрүүл мэндийн яам хүлээн аваагүй байна. Тодруулбал, яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хороо түүний хүсэлтийг хүлээж авалгүй, ажлаа үргэлжлүүлэн хийхийг үүрэгджээ.

Тиймээс тэрбээр ЭХЭМҮТ-ийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэсэн үг юм. Энэ сарын 02-нд тус эмнэлэгт амаржихаар ирсэн эмэгтэй тусламж хүсч ирэхэд эмнэлгийн ажилтнууд хүнд суртал гаргаснаас болж гадаа төрсөн явдалд ёс зүйн хариуцлага хүлээж ийм шийдвэр гаргасан гэдгээ Ш.Энхтөр дарга тодотгож ажлаа өгөхөө мэдэгдсэн байдаг.