“Сайжруулсан түлш” чанарын шаардлага хангажээ

Нийслэлчүүдийн хамгийн том “дайсан” бол утаа. Сүүлийн 20-иод жил утааны талаар ярьж, бичиж, тэмцэж байгаа ч төгс шийдлийг олоогүй. Тэгвэл Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоол хэрэгжсэнээр агаарын бохирдол 50 хүртэлх хувиар буурна гэж судлаачид үзэж байна. Тодруулбал, ирэх оны тавдугаар сарын 15-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гарсан.

Энэ хүрээнд МХЕГ, НМХГ хамтран “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцжээ. Ийнхүү өнгөрөгч ес, аравдугаар сард гүйцэтгэсэн хяналт шалгалтын үеэр илэрсэн дутагдлыг арилгуулах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллахаар тохиролцсон байна. Мөн тус компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан түлшнээс дээж авч Геологийн төв лабораториор шинжлүүлэхэд “Сайжруулсан түлш” MNS 5679:2014 стандартын чанарын шаардлагыг хангасан дүн гарчээ.

Одоогоор уг үйлдвэр нь бүтээгдэхүүнээ Сонгинохайрхан дүүргийн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгт 25 килограмыг нь 3,750 төгрөгөөр борлуулж байгаа аж. Хэрэглэгчид “Сайжруулсан түлш нь эдийн засгийн хувьд нүүрснээс гурав дахин хэмнэлттэй буюу нэг уут шахмал түлш гурван уут нүүрстэй тэнцдэг, илчлэг чанар нь өндөр, утаа ялгаруулалт эрс багассан” хэмээн ярьж байна.

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хоёр үйлдвэр нь 2019 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж жилдээ 700 мянган тонн утаагүй, илчлэг өндөр түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлснээр агаарын бохирдлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж судлаачид тооцож байгаа юм.

Эх сурвалж: 

6 thoughts on ““Сайжруулсан түлш” чанарын шаардлага хангажээ

  1. Нэргүй 2018-12-20 09:46 at 09:46

    Сайн ажил болжээ. Зарим хүмүүс худал цуурхал тарааж үймүүлж байгааг бодох хэрэгтэй. Манай хүү тэнд ажилдаг нүүрс тун сайн шүү

    Хариулах
  2. Нэргүй 2018-12-20 09:54 at 09:54

    YNDAN BAIGAA TSAGT UTAA GARCHIL TAARAA BITGII HUDLAA UTAAGAAR MONGO OLHIIG BODOJ BAI JOOHON AMIDRALTAI UYM YRI UTAAGUI ZUUH OK GEEL BAAHAN MONGO IDSEN BAS UYN UTAAGUI TULSH BE ASAJ BAIGAA NUURSNEES UTAA GARCHIL TAARAA SDA

    Хариулах
    1. Зочин 2018-12-20 13:45 at 13:45

      Гол асуудал нь түүхий нүүрний утаа байхгүй юу даа. 220 мянган гэр хорооллын өрх бүгдээрээ модоор галладаг байсан бол утааны асуудал яригдахгүй. Гэрийн зуух түүхий нүүрсийг дутуу шатааж, хорт утаа гаргадаг учраас л нүүрс түлэхгүй байя гээд байгаа юм. Бүрэн шататлттай зууханд бол нүүрс түлсэн ч уг нь асуудалгүй юм л даа.

      Хариулах
  3. зочин 2018-12-20 11:28 at 11:28

    хаанаас авч болох вэ? утас

    Хариулах
  4. зочин 2018-12-20 12:33 at 12:33

    Сайжруулсан түлш дэвшилттэй байгааг иргэд үнэлж байгаад талархаж бна, сайн зүйл хийж нутагшуулж байгаад талархалаа илэрхийлье халуун уур яндангаас гарахдаа хүйтэн агаарт холигдон цайвар утаа харагдаж байгааг зарим хүмүүс гоочилж магадгүй, гэвч сайнаар харах хүмүүс ч байгаагаа илэрхийлье

    Хариулах
  5. өөрөөр сэтгэгч 2018-12-20 14:43 at 14:43

    уул нь нэг арга бий лдээ олигархи баячуудын хөрөнгийг хурааж аваад тэр хөрөнгөөр нь УБ-ыг орон сууцжуулж гэр хорооллыг алга болгох арга юм шүү

    Хариулах

өөрөөр сэтгэгч-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн