2017-04-15 21:131min051

Д.Бум-очир: Монгол угсааны цус гэж байхгүй

bumochir

Сүүлийн үед Монгол үндэс угсааг үгүйсгэх, монголчуудыг хэн ч биш болгох гэсэн суртал ухуулга маш хүчтэй явагдаж байна.

Нэгэн үе нийтлэлч Баабар гэгч монголчуудыг бие даасан үндэстэн, угсаатных нь хувьд үгүйсгэж, монгол цус гэж байхгүй, “Антропологийн хувьд, Хань (Хятад) үндэстэн нь Өмнөд Хятад, Умард Хятад, Төвд гэсэн галбируудад хуваагддаг. Монголчууд Умард Хятадын ангилалд багтана” гэж бичиж байв. Гэхдээ Баабар бол түүхч, судлаач биш, ердөө л Баабар. Сайндаа л хятадуудаас хөлс авч бичээ биз гээд хүмүүс нэг их ач холбогдол өгч, тоогоогүй. Гэвч Баабарын суртал ухуулга зогссонгүй, харин ч бүр хүчээ авах шинжтэй байна.

Соёлын антропологийн доктор бөгөөд “Монгол телевиз”-ийн хөтлөгч хийж байсан Д.Бум-Очир Баабарын дээрх суртал ухуулгыг үргэлжүүлж, энэ тэнд ярилцлага өгч явна. 2017 оны 2-р сарын 22-нд тэрээр ikon.mn сайтад ярилцлага өгөхдөө монголчуудын угсаа гарвалын талаар ингэж ярьжээ:

“Хүмүүсийн зарим нь аман баримтад, нөгөө хэсэг нь түүхэн баримтад итгэдэг байж ч болно. Тиймээс, Монголчуудын угсаа гарлыг шууд “ийм” гээд оноон хэлэх боломжгүй, маргаантай асуудал юм.”

Хүннү бол Монгол биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүннү бол Хүннү. Тэдний дотор Монголчуудын өвөг болсон хүмүүс байсан байж болно.”

“Түүх соёл, газар нутаг, уг гарлын талаар ямар нэг байдлаар холбогдох нь тодорхой боловч нэр томьёоны хувьд, Хүннү болон Монгол хоёр тусдаа.”

“Чингис хаанаас өмнө Хүннү гүрэн хүртэл маш их холилдсон хүн амтай байсныг дээр дурдсан. Тэдний үр хойчис нь бид. Тиймээс “ЦЭВЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙХГҮЙ” гэж манай МУИС-ийн угсаатаны зүйч С.Бямбадорж багш нэг ярилцлагадаа хэлсэн байдаг. Энэ үнэн.”

“Өнөөдрийн Монголын ард түмэнд бүгдэд нь Чингис хааны удмын хэв шинж байх албагүй шүү дээ.”

“Монгол гарал угсаа бидний цусанд байдаг” гэж хэлээд байна л даа. Гэхдээ Монгол угсаа цусанд байдаг юм биш.”

Аагий

Эх сурвалж Gashuun.mn