Холливуудын алдарт жүжигчин Том Крузийн “Биелшгүй даалгавар” адал явдалт киноны зургаа дахь анги ирэх жилийн зургаа дугаар сард нээлтээ хийнэ. Зураг авалтын ажлыг Парист эхэлсэн байна. Өнгөрсөн бямба гаригт (2017.04.08) киноны гол баатрыг Францын Эдийн засаг, санхүүгийн яамны байшингийн орой дээр сууж байхыг нь сэтгүүлчид олж харжээ. Зураг авалтын явцыг хотын иргэд, жуулчид ажиглан харж байжээ.
La Parisienne сонинд бичсэнээр, уг киноны зургаа дахь ангийн гол дүрийг өмнөх ангиудад тоглосон Америкийн нэрт жүжигчин Том Круз бүтээх ажээ. Парис дахь зураг авалтын ажил 35 өдөр үргэлжилэх юм байна. Хэд хэдэн үзэгдэл хэсгийг тус хотын хамгийн алдартай гудамж болох Оперын өргөн чөлөө, Парисын метроны Гренель гудамжны хэсэгт авахаар төлөвлөжээ.