Анх 1998 онд АНУ-ын Pfizer компани Sildenafil нэртэй эмийн бодисоор хийсэн эмийг үiagra® нэрээр худалдаанд гаргажээ. АНУ-ын эмийн хяналтын алба 1998 онд Виаграг албан ёсоор бүртгэн авснаар энэ эмийн дэлхий даяархи тархалт эхэлжээ. Өөр ямар ч эм ийм их шуугиан тарьж байсангүй. Хэвлэл мэдээллийнхэн ч анагаах ухааныхан ч „сексийн хоёрдахь хувьсгалын“ тухай ярьж бичиж байв. Богино хугацааны дотор энэ эм асар их амжилт олсон гэдэг. Америкт гэхэд л таван сарын дотор гурван сая гаруй жор бичүүлсэн гэдэг мэдээ бий. Pfizer-ийн хувьцаа суга өсөв. Харвардийн Их Сургуулийн Абрахам Моргенталер „Виаграгийн тухай домог“ номондоо „эрчүүд, бүсгүйчүүд бүгд л энэ эмийг шидэт үрэл хэмээн хүлээж авсан. Энэхүү цэнхэр эмийг л залгичихвал эр эмийн харилцааны ямар ч хүндрэлтэй асуудлыг шийдчихнэ гэж итгэцгээж байв“ гэж тэр үеийн тухай бичжээ.
Тус компани өнгөрсөн арван жилд 1.7 миллиард долларын Виагра борлуулжээ. Энэ эм шиг их борлогдсон, түүнчлэн энэ эм шиг их онигоонд орсон эм өөр гарсангүй гэж судлаачид бичих боллоо. Монголд ч Виагра аль хэдийн борлуулагдаад эхэлсэн. Виагра нь борлуулалтаараа чалх сайжруулдаг хэрэгслүүдийн зах зээлийн 40%-ийг эзэлж байна. Виагра гэдэг нэр үigor (амьдрах хүч), Nigara (хүрхрээний нэр) гэсэн хоёр үгнээс бүтдэг. Мөн үyaghra буюу бар гэсэн санскрит үг гэж бичих нь ч бий. Амьдрах хүч хайрлагч хүрхрээ хэмээх энэ эмийг анх уг нь хоолойны өвчин анагаахад зориулж хийжээ.
Уг эмийг бүтээлцсэн Америкийн гурван эрдэмтэн Р.Ферчготт, Л.Игнарро, Ф.Мюрад нар цусны судасны системийн үйл ажиллагаан дахь азотын эслийн гүйцэтгэх үүргийг олон жилийн турш судалж, үр дүнд хүргэсний учир анагаах ухааны салбараас Нобелийн шагнал хүртэв. Рfizer компани тэдний нээлтийг ашиглан, азотын эслийн цусны урсгалыг идэвхжүүлэгч чанар дээр түшиглэн хоолойн өвчнийг (манайхан ангина ч гэдэг) анагаах эм хийж туршжээ. Гэтэл энэ эм нь хоолойн өвчнийг анагааж чадсангүй. Харин санамсаргүй тохиолдлоор энэ эм бэлгийн чадавхийг нэмэгдүүлэхэд нөлөөлдгийг уг үйлдвэрийн эмийг албан ёсоор туршигч нэгэн эр ажигласан аж. Ингээд эрдэмтэд дахин туршилт хийн эмээ шинээр боловсруулж гарган Виагра гэж нэрлэжээ.
Эмэгтэйчүүдэд зориулсан Виаграгийн ижил эм хийх оролдлого амжилтанд хүрээгүй тул 2004 оноос Pfizer компани энэ чиглэлийн туршилтаа зогсоожээ. Янз бүрийн судалгаагаар Виаграг хэрэглэсэн эрчүүдийн 69-80 хувьд нь сайн үйлчилдэг гэсэн мэдээ байна. “Виагра” нь бэлэг эрхтэний цусан хангамжийг хүссэн үед нь нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Энэ эмийн ачаар нас ахих тусам ирдэг сэтгэл зүйн дарамтаас олон эрчүүд чөлөөлөгдсөн.
Энэ эмийн ачаар олон гэр бүл аз жаргалтай амьдарч байгаа нь үнэн боловч зарим нэг сөрөг тал байдаг байна. Олон жилийн хамтын амьдралын дараа бэлгийн амьдралын давтамж нь багасч үүндээ дассан нас тогтсон эмэгтэйчүүд гэнэт Виаграгаар идэвхижсэн эрчүүдээс болж стресст орж байна ч гэж бичих болсон.
Виагра хэрэглэгчдэд дараахи сөрөг нөлөөлөл ажиглагддаг байна.
Үүнд
толгой өвдөх (10,8 %),
нүүр улайх (10,9 %),
ходоод хямрах (3 %),
харааны ялангуяа өнгө мэдрэмж муудах (2,8 %).
Зарим нэг үхлийн шалтгаан нь Sildenafil байсан нь тогтоогдсон боловч эдгээр нь харшлах шалтгааныг анхаараагүйгээс болжээ. Зүрх судасны өвчтэй нас тогтсон хүмүүсийн зүрх судасны үйл ажиллагаанд Виагра хэт ачаалал өгсний улмаас инфаркт болох нь элбэг байдаг гэнэ. Иймээс Виаграг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч нар эхлээд 50мг-ийн Виагра бичиж өгдөг ба энэ нь ихэнхи эрчүүдэд хангалттай байдаг байна. Хэрэв хангалттай биш байвал 100мг-ийнхийг хэрэглэхийг зөвлөдөг.
Виаграгийн эргэн тойронд
Виагра нь 40-60 минутын дараа л үйлчилж эхэлдэг. Үйлчлэх хугацаа 5 хүртэл цаг. Гэхдээ зөвхөн тухайн эр сексийн хүсэл эрмэлзэлтэй бол шүү дээ. Өөрөө мэдээгүй байхад нь уулгачихаад л хүлээгээд байвал нэмэргүй нь байна шүү бүсгүйчүүд минь.
Архи Виаграгийн үйлчилгээг сааруулдаг.
Порно киноны жүжигчин эрчүүд Виагра их хэрэглэдэг гэсэн яриа байдаг. Урьд нь нэг удаад 2-3 зураг авалт хийгддэг байсан бол одоо Виагра үйлчлэх хугацаа буюу 5 хүртэл цаг зургаа авахуулдаг болсон гэнэ. Виагра гарч ирсэнээр л нэг эр богино хугацаанд 20-30 эмэгтэйтэй секс хийдэг Reverse-Gangbang төрлийн кино хийх боломжтой болжээ.
Ховор амьтан хамгаалахад хамгийн их хувь нэмэр оруулсан эм гэнэ. Урьд нь ялангуяа азийн орнуудад чалх сайжруулах эм хийх зорилгоор ховор амьтдыг их агнадаг байсан нь одоо багассан байна.
Виаград эрүүл мэндийн даатгал төлөх эсэх тухай маргааныг олон улс орон одоо ч шийдэж чадахгүй маргалдсаар л байна.
АНУ-ын тагнуулын нууц ажилтнууд Афганистанд Талибануудын эсрэг тэмцэлд Виаграг ашиглаж буй гэнэ. “Washington Post“ сонинд мэдээлсэнээр олон эхнэртэй Афган эрчүүд энэ эмэнд тун дуртай гэнэ. Нөгөө талаар үүнийг зэвсэг юмуу мөнгө шиг америкчуудын өөрсдийнх нь эсрэг ашиглах боломжгүй юм. Мөнгө авсан мэдээлэгч нь гэнэт их хэмжээгээр юм аваад нөгөө талынханд сэжиглэгдэх аюул ч алга болжээ.
Мексик хотынхон 70-аас дээш насны өвгөчүүлдээ виагра болон хэрэгцээт эмийг нь үнэгүй тарааж өгөхөөр болсон байна. Хотын захирагч Марцело Эбрард -секс бол бидний амьдралын аз жаргалын гол түлхүүр гэжээ.
Цаг төр онлайн сэтгүүлч
1 comment
Жигжиднямаа гэдэг хүн ажлаа маш сайн хийж байгаа гэдгийг төмөр замчид сайн мэдэж байгаа. Төмөр замыг тононо гэхээс нойр нь хүрэхгүй байгаа хулгайч нар л Жийгээг бас төмөр замыг муухай болгож хараглуулах гэж үйлээ барж байна.