Г.Доржзодов гэх иргэний дэлгэсэн 60 тэрбумын бичлэг. Энэхүү бичлэгийн сэдэв өнгөрсөн хоёр жил гаруйн турш цаг хугацааны давтамжтайгаар сөхөгдөж, нэг бол бүдгэрч, сөхөгдөхөөрөө монголын улс төрийг, ялангуяа 30-40 настай поп улс төрчдийн илүү их үлээх ганц сэдэв болчихоод байгаа.

Бичлэгийг энэ тэнд хийгдсэн яриануудын эвлүүлэг гэдэг. Эс бол үнэн гэдэг. 60 тэрбумын схем анх зохиогдохдоо төрийн албан тушаалыг худалдах санаархлыг агуулсан гэх боловч өнөөдөр нэг тэрбумыг эсвэл 100 саяыг ч юм уу төлөөд төрийн албан тушаалд очсон ямар нэгэн хүн гарч ирээгүй л байна.

МАН засгийн эрхийг барихын тулд ийм сүлжээ хийсэн гэж буй. Хэрвээ ийм сүлжээ хийгдсэн бол жишээ нь, УИХ-д нэр дэвшээд олноороо ялсан 65 гишүүн тус бүр энэ схемийн дагуу хэдийг өгсөн байх вэ. Хэрвээ төлсөн бол, тухайлбал 60 тэрбумын тухай хамгийн их хөндөж байгаа Л.Оюун-Эрдэнэ хэдийг төлөө бол…?

Тодорхой албан тушаалууд дээр томилогдсон байгаа журмын нөхөд нь хэдэн төгрөг төлөөд, ямар албан тушаал хашиж байгаагаа тэмцэгчдэд хэлсэн удаа бий болов уу?

Нөгөө талаар энэ сэдвийг сөхөн хөндсөн Г.Доржзодов тийм ч нэр цэвэр нэгэн байгаагүй. Гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагын хаалгыг татаж байсан. Иргэний гар утсыг хулгайлан авчихаад баригдмагцаа “оймсонд хийгээд орцны чинь гадаа үлдээе” гэсэн талаар яриа гарч, хэвлэлүүдээр мэдээлэгдэж байсан удаатай.

Энд тэнд өөр өөр нэрээр ажиллаж байсан. Ийм хүн хэн нэгний хатгаасаар энэ сэдвийг зориуд гаргаж ирсэн байж болох уу гэдэг асуулт ч нийгэмд дэгдсэн удаатай.

60 тэрбумын талаар маш олон улстөрчид байр сууриа илэрхийлж байв. Тэдгээрээс цөөн хэдэн хүний яриаг энд түүвэрлэн хүргэж байна. Зөрүүтэй ярицлагууд, тэдний зөрүүтэй мэдээллийн ард ямар нэгэн зорилго нуугдаж буй мэт. Тэрхүү нууцлаг зорилго нь нийгмийг илэрхий бужигнуулаад байна уу гэсэн бодол төрөхөөр байгааг ч уншигч та бас анзаараарай.

Г.Доржзодов: 2016 оны сонгуулийн бэлтгэлийг ваав гэж хэлэх хэмжээнд бэлдэх багийг Ц.Сандуй, А.Ганбаатар нар олсон

2014 оны дөрөвдүгээр сарын сүүлээр миний нэг найз өөрийн толгой компанидаа Стратеги хариуцсан захирлын ажлын байр бий болгож байгаа. Тэр ажлын байранд чамайг л авмаар байна. Чамд зориулж Захирлуудын зөвлөлийн шийдвэрээр бүтэцдээ ийм өөрчлөлт оруулсан юм гэсний дагуу “Шинэ Монгол Хаад” групп ХХКийн Гүйцэтгэх захирал А.Ганбаатартай танилцуулсан.

Ингээд ажлаа хүлээж авах юм болоод бэлдээд явж байтал Нийслэлийн МАНын дарга Ц.Сандуйтай намайг танилцуулж есдүгээр сарын 1-ээс өмнө амжиж 2014-2016 онд Нийслэлийн МАН-ыг шинэчлэх, бүтэц, зохион байгуулалтыг хийх, ажил үүргийн хуваарийг нарийвчлан гаргах, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулах, мөн 2016 оны УИХын сонгуульд МАНын сонгуулийн төв штаб, түүний бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн кампанийн стратеги төлөвлөгөө, түүний нарийвчилсан задаргаа, ажил үүргийн хуваарь гээд ажлыг хийхэд оролц гэсэн үүрэг даалгавар өсөн.

2016 оны сонгуулийн бэлтгэл ажлыг ваав гэж хэлэх хэмжээнд бэлдээд даргадаа танилцуулах зорилготой багийг Ц.Сандуй, А.Ганбаатар нар өөрсдөө сэдэж олсон юм байна лээ. Бид гурав хамтдаа бараг 40 гаруй хоног ажилласан байсан. Тэгээд есдүгээр сарын 67ны үеэр М.Энхболд, Д.Сумъяабазар 2 ирэх юм болсон. Гэвч ирээгүй. Харин есдүгээр сарын 8-ны өглөө М.Энхболд ганцаараа 11:00 гэж ирээд А.Ганбаатарын өрөөнд Ц.Сандуйтай гурвуулаа хамт цайлж байгаад уулзалт болдог 4 давхарт 12:00 үед бууж ирсэн. Би ч яахав А.Ганбаатарын заавраар уулзалтын протокол маягийн юмыг хийх болж уулзалтад байлцсан.

Хавар зургадугаар сар гараад би арай тогтвортой байх болж сонгуулийн өрнөлийг ажиглаж эхэлсэн юм. Гэтэл нэг л биш. Улстөрийн намуудын сонгуулийн сурталчилгаа сүүлдээ маш бохир яваад эхэлсэн. Би тэгээд 2014 онд хийж байсан ажлаа эргэж санаад хуучин айпадаа ч асааж үзлээ. Тэгээд өнөөх уулзалтын үеэр яригдаж байсан зүйлсүүдийг дахин нэг сонсоод олон нийтэд эдгээрээс хэсэглээд ч гэсэн хүргэх нь миний иргэний үүрэг юм гэдгийг би ойлгосон. Интернэтэд 2016 оны зургадугаар сарын 17-ны орой soundcloud.com дээр байршуулж байгаад твитрээр дамжуулан маш хурдтай түгээгээд хоёр хоногт бараг 600 гаруй зорилтот хүнд хүргэж амжсан.

Эх сурвалж: Өдрийн сонин 2017.06.16

А.Ганбаатар: У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан,  Л.Оюун-Эрдэнэ нар Г.Доржзодовтой бас уулзсан

Иргэн Г.Доржзодов бол  өөрийнхөө хийсэн стратеги, санхүүгийн схем төлөвлөгөөгөө бидэнд санал болгосон. Миний өөрийн компанийн “Шинэ Монгол хаад” группын дөрвөн давхрын өрөөнд уулзалт болсон. Энэ танилцуулга уулзалтад нийслэлийн МАН-ын 2016 оны сонгуульд хэрхэн бэлтгэх, үйл ажиллагааг нэмэгдүүлэх, олон нийт рүү хандсан үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцаж байхад иргэн Г.Доржзодов өөрийн гаргасан санхүүгийн схемээ танилцуулсан.

Энэ уулзалтад байсан хүмүүсийнх нь яриа байхгүй.  Харин уулзалтад байгаагүй хүмүүсийн дуу хоолойг эвлүүлэгтээ оруулсан.  Тэр уулзалтад нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд М.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан,  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Доржзодов болон миний бие байсан.  “Шинэ хаадын өргөө” группын дөрвөн давхрын өрөөнд бид бүхэн уулзсан гэрэл зураг нь бий.

2017-08-17-ны өдөр хийсэн Хэвлэлийн бага хурал

 Д.Амарбаясгалан: Би өнөөдрийг хүртэл 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэж бодож ирсэн

60 тэрбумын асуудал нийгмийн бухимдуулж байна. Энэ хэргийн хамгийн том хохирогч нь МАН болоод нийт гишүүд. Зарим гишүүд энэ асуудлаас болоод уурлаж, бухимдаж, айж, ичиж байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. Өчигдөр А.Ганбаатар гэдэг хүн мэдээлэл хийж, энэ асуудлыг ярьж байхад Д.Амарбаясгалан нарын хүмүүс байсан мэтээр ярьж, олон нийтийг төөрөгдүүллээ. Хүмүүсийн энэ цайрсан үйлдэлд их харамсаж байна.

Би өнөөдрийг хүртэл 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэж бодож ирсэн. 2016 оны үед анх бичлэг цацагдахад нэр холбогдсон нөхдүүд “эвлүүлэг” гэж мэдэгдсэн. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагаас “энэ бичлэг эвлүүлэг” гэсэн албан тоотыг манай намд ирүүлсэн байсан. Харамсалтай нь саяхан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Ийм үйл явдал бодитой болсон” хэмээн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс өнгөрсөн хугацаанд энэ бичлэгийн эвлүүлэг хэмээн мэдэгдэж байсандаа харамсаж байна.

МАН-ын ЕНДБ Д.Амарбаясгалангийн 2017-8-18 өдөр хийсэн хэвлэлийн хурлын мэдэгдэл

 Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбум”-ын схемд магадгүй хандив хүмүүс дахиад Эрүүгийн хариуцлагад орох гээд байгаа

60 тэрбумын асуудлаар би тултал нь явж мухарлана. Аль шатандаа хуулийн гажуудлаар хэргийг хаацайлж дардаг вэ гэдгийг олон нийт мэдэж аваасай гэж хүсч байна. Үндсэн хуулийн цэцэд хандана. Ямар хариу өгөхийг нь харъя. Шинээр олдсон материалуудыг  Ерөнхий Прокуорт шилжүүлнэ. Хэргийг нээх эсвэл хаах нь уу харъя. Шүхэл үлээгч гэж ярьдаг. Нэг үгээр хэлбэл нийгэмд авлигалтай холбоотой асуудал гарлаа гэхэд мэдээлэл өгч Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой ийм хуулийн заалтыг манай  Авлигалын эсрэг парламентын бүлгээс өргөн баръя гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл “60 тэрбум”-ын схемд холбогдож  магадгүй хандив өгсөн дараа нь ажлаасаа  халагдсан, сэтгэл санааны хувьд хохирсон  хүмүүс нийгэмд гарч ирээд дуугарах гэхээр дахиад Эрүүгийн хариуцлагад орох гээд байгаа. Энэ Эрүүгийн хариуцлагыг  байхгүй  болгож шүхэл үлээгчдээ хамгаалах хууль эрхзүйн орчныг Авлигын эсрэг хууль тогтоомжид  оруулах нь зүйтэй гэж харж байгаа.

Т.Ганболд: 60 тэрбумын зохиогчийн эрх Доржхандад хамаарна, тэр ХҮН намынхныг ингэж эрэмбэлсэн  

-60 тэрбумын бичлэг гэж энэ асуудал анх 2016 онд олон нийтэд ил болж задарсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ мэдээж МАН-ын өрсөлдөгч талын гол сэдэв, нийгмийг нэлээд цочирдуулсан гол сэдэв болж явсан. Би тэр Доржзодов гэдэг залууг таньдаг байсан. Үндсэн нэр нь Доржзодов юм билээ л дээ. Бид нар Болд гээд, яагаад ч юм тэгээд танилцчихсан байсан.

ХҮН намд 2015 оны сүүлээр элсэж ороод, энэ намд орсныхоо маргааш нь, энэ намын тухайн үеийн ЕНБД байсан Доржханд цочирдмоор л юм ярьсан даа. Яг гайхалтай нь энэ 60 тэрбум гээд байгаа схемийг хамгийн түрүүнд энэ ХҮН нам дотор ярьж байсан. Тухайн үед, санаж байгаа бол сонгуулийн систем нь холимог байсан, тодорхой хэсэг нь можаритар, тодорхой хэсэг нь нэрсийн жагсаалтаар… Энэ нэрсийн жагсаалтад нэгдүгээр бичигдэхэд тэдэн тэрбум, хоёрдугаарт бичигдэхэд тэдэн тэрбум гээд бүр ханш гаргасан юм.

-За, Доржханд маань ийм ханш гаргаад, энэ дотор байсан гэрэл гэгээг харах гэсэн, нийгмийн шударга ёсыг хүсэмжилсэн маш олон мэдлэг боловсролтой, салбартаа тэргүүлсэн, гадаадад ихэвчлэн сургууль төгссөн маш олон залуучууд сэтгэл санаагаар гутарсан. Ерөнхийдөө 60 тэрбум шиг ижил төстэй ийм схемийг, зохиогчийн эрхийг булаацалдахуйц хэмжээнд манай тэр Доржханд гэдэг залуу ярьж, болзолуудыг тавьж, хүмүүсийг эрэмбэлсэн. Тэр залуучууд ийм муухай бусармаг юм хийсэн.

Алтан дорнод Монгол ХХК-ын захирал, ХҮН намын экс удирдлагуудын нэг Т.Ганболдын 2018.12.11-ны өдөр MN-25 телевизэд өгсөн ярилцлагаас …

 

By updown.mn

Мэдээний админ

5 thoughts on “60 тэрбумын тухай үл итгэм баримтууд …”
  1. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болж байна. Оиуэрдэнэ, Хүрэлсүх нар 60 тэрбумыг бүтээгчид л байнашдээ.Хулгайч л хамгийн түрүүнд хулгайчийг бариараарай гэдэг биздээ.

  2. ЗАА БОЛИОРОЙ…..60 ТЭРБУМЫН БИЧЛЭГ ҮНЭН ҮҮ ГЭЭД БАЙХАД ДУУГАРЧ ЧАДАХГҮЙ ГӨЛДӨГНӨӨД БАЙСАНШДЭЭ ……ШААНА БИЗ…..

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн