Манай улсад 100 мянган хүн амын 20 хувь нь элэгний В, С, D вирусын халдвартай бөгөөд үүний 90 гаруй хувь нь өөрийгөө мэддэггүй гэсэн таамаглал байдаг ажээ. Энэ шалтааны улмаас хүн амын нас баралтын үзүүлэлтээр элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Засгийн газраас элэгний өвчлөл, нас баралтын түвшинг бууруулах зорилгоор АНУ болон БНСУ-тай хамтран ажиллаж буй.
АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор мөн Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С. Гленн хэлэхдээ элэгний өвчлөл бүрэн эдгэх боломжтой гэжээ. Тэрбээр сүүлийн 30 гаруй жил элэгний В, С, D вирусийн судалгаа, элэгний хорт хавдрын чиглэлийн судалгаанууд дээр ажиллажээ.
Элэгний 8-9 төрлийн вирус байдгаас дэлхий даяар хамгийн их тархалттай таван төрлийн вирус байдаг аж. Шинжлэх ухааны хэллэгээр элэгний хепатитын А, В, С, D, Е гэсэн вирусийн төрөл. Үүнээс А, Е вирус цочмогоор өвдөөд зөв эмчилгээгээ хийлгэснээр, хүн биеийнхээ дархлааны системээр эдгээж чаддаг байна. Хэрэв элэгний С вирусийн эмчилгээ хийлгээд вирус нь устсан тохиолдолд дахин эм авч хэрэглэх шаардлага байхгүй гэнэ.
АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Жеффри С. Гленн