Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон нутгийн сэтгүүлчидтэй уулзана

2017-04-14 11:51
ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Их тэнгэр” цогцолборт өнөөдөр (2017.04.14) орон нутгийн сэтгүүлчидтэй уулзана.  Энэ үеэр Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн гадаад бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд “Монгол дархлаа-Монгол бахархал”, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар “Монгол хүн-Монголын баялаг”, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Хуулийн засаглал ба шүүхийн шинэтгэл”, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг “Баялаг бүтээгчид, ногоон хөгжил”, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр “Батлан хамгаалах бодлого, хэрэгжилт” сэдвээр тус тус мэдээлэл хийнэ.

Энэ уулзалтыг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбоо хамтран  “Иргэний мэдэх эрх” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд  аймгуудын телевиз, радио, сонин, сайтын сэтгүүлчид, МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга нараас бүрдсэн нийт 100 хүн оролцож байгаа юм.