“Victoria’s secret” шоуны сахиусан тэнгэр Белла Хадидын инстаграм дахь зургийг харсан маш олон шүтэн бишрэгчид нь түүний хэт туранхай байдлыг шүүмжилж, мөн зарим нь түүний эрүүл мэндэд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Өвдөг хүрсэн урт түрийтэй могойн арьсан гутал, хар өнгийн дотуур хувцасны хослолоор гангарсан түүний зурганд 15 мянга гаруй хүн сэтгэгдлээ үлдээсэн байна.

“Арьс нөмөрсөн яс шиг харагдаж байна”, “Жингээ барихыг үгүйсгэхгүй, гэхдээ тэр эрүүл хүн шиг харагдахгүй байна”, “Арьсных нь цаанаас яс нь товойж харагдахыг гоо үзэсгэлэн гэж үздэг хүмүүсийг би огт ойлгодоггүй” гэх мэтээр түүний зургийг дүгнэн бичжээ. Өдгөө 22 настай загвар өмсөгч бүсгүй нэг ч сэтгэгдэлд хариу өгөөгүй бөгөөд шоуны дараахан “Би урьд урьдынхаасаа илүү эрүүл бас аз жаргалтай байгаа” хэмээн хэлсэн байна.

Мөн өмнө нь “Harper’s Bazaar” сайтад өгсөн ярилцлагадаа тэр бүр хоолны дэглэм бариад байдаггүй, идэхийг хүссэн зүйлээ иддэг, харин дараа нь боксоор хичээллэх, гүйх зэргээр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж жингээ барьдаг талаараа ярьж байсан юм.

Эх сурвалж: HEALTH

By updown

4 thoughts on “Белла Хадидыг “арьс нөмөрсөн яс” шиг байна хэмээн шүүмжлэв”
  1. Сайхан хүүхэн байна ш д. Нээх өөх махаар яахав дээ. Нас нь ахихаар угаасаа таргалдаг ш д. Тарган махлаг хүүхнүүдээс өөх тос хөлс үнэртээд байдаг. Түүнийгээ дарах гэж баахан үнэртэй ус цацаад холилдож үнэртээд…. Тэгээд ч залхуу хүүхнүүд голдуу бүдүүн байдаг даа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн