Хоолны газарт согтуу эр буу гарган бусдыг айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ

Энэ сарын 8-ны 05:50 цагт цагдаагийн байгууллагад “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрлаа” гэсэн мэдээлэл иржээ. Тодруулбал, эл зоогийн газар Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух хаягтай 40 настай, эрэгтэй “Э” согтуурсан үедээ хийн буу гаргаж, тэнд байсан ажилтнууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж, танхайрсныг цагдаа нар таслан зогсоожээ.

Мөн тухайн этгээдээс “ПБ-4-2” маркын хийн гар буу, хоёр ширхэг сум хураан авсан байна. Дээрх хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

4 thoughts on “Хоолны газарт согтуу эр буу гарган бусдыг айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ

  1. Монгол 2018-12-10 11:45 at 11:45

    Ийм эргүү танхай малнуудыг сайн шийтгэж хашрааж байвал таарна. Одоо буу л дутаж гэнэ.

    Хариулах
  2. Зочин 2018-12-10 13:05 at 13:05

    Ямар аймаар хэрэг вэ Төрийн ордонд ингэхгүй дээ 76-мал чацага харвахгүй юу

    Хариулах
  3. Нэргүй 2018-12-10 15:05 at 15:05

    Хэдхэн хоног хориод суллана даа. Сайн хашрааж шийтгэ.

    Хариулах
  4. МОНГОЛ 2018-12-10 17:52 at 17:52

    ТЭНЭГ МАЛ МАНАН-Г ЯЛАХАД ЗОРИУЛАХ БАЙСАН ЮМ ДАА.НЭГИЙГ Ч ГЭСЭН АЙЛГАХ БАЙВ

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн