Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд гал түймрийн улмаас хоёр хүүхдийн амь эрсдэх шахжээ. Иргэн Д.Ганбат өчигдөр буюу энэ сарын 22-ны өдөр өвлийн байшин шатаж байгаатай таарч цонхыг нь хагалан гэрт нь оржээ. Гэрт 2-3 настай хоёр хүүхэд цоожлогдсон байдалтай байсан аж.
Аймгийн оршин суугч Д.Ганбат эхнэр И.Уранчимэгийн хамт гудамжаар явж байгаад байшингаас утаа гарч байгааг хараад хажуу айлынхан хашаагаар дамжин орж ийнхүү хоёр хүүхдийнхэн амийг аварчээ. Иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан иргэн Д.Ганбат, И.Уранчимэг нарт Онцгой байдлын газрын дарга Онцгой байдлын дэд хурандаа Д.Бэхбаяр гарын бэлэг гардуулсан байна.