Японд эзэнгүй орон сууцуудыг сонирхсон хүмүүст нь үнэгүй тарааж байна

Япон даяар хүн амаасаа их хэмжээний орон сууц, байшин байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд тэнд нь амьдрах хүмүүс, гэр бүл хангалттай бус байгаа юм. Энэ үзэгдэл ихэвчлэн хөдөө нутаг, хотын захын дүүргүүдэд тохиолдож байгаа бөгөөд тэндхийн ихэнх иргэд хот руу шилжин суурьшсантай холбоотой аж.

Харин эсрэгээрээ Токио зэрэг том хотуудад үл хөдлөх хөрөнгө, барилга, орон сууцны үнэ маш өндөр юм. Хөдөө нутагт, тосгонуудаар ганцаараа амьдарч байсан өндөр настнууд нас барсны дараа байшин эд хөрөнгийг нь хамаатан саданд нь тушаан өгдөг боловч ихэнх нь тухайн байшинд амьдардаггүй, бүр эргэж ч очдоггүйн улмаас хаягдаж хоцордог байна. Түүнчлэн хамаатан садангууд нь тухайн байшинг өвлөж авахаас татгалздаг ба энэ нь үл хөдлөх хөрөнгийн нэмэлт татвар төлөхөөс зайлсхийж буй хэрэг юм.

Японы бодлогын форумын 2013 онд гаргасан судалгаагаар тус улс даяар нийт 61 сая орон сууц байгаа бол ердөө 52 сая өрх байгаа юм. Энэ тоо сүүлийн жилүүдэд улам багасаж байгаа юм. Судлаачдын үзэж буйгаар 2065 он гэхэд Япон улсын хүн ам 127 саяас 88 сая болж буурах аж. Мөн 2040 он гэхэд том хотуудын дэргэдэх 900 орчим хот тосгон хаягдаж хоцрох эрсдэлд ороод байгаа аж.

Үүнтэй холбогдуулан Токио хотын зэргэлдээх Окүтама тосгоны засаг захиргаанаас хариуцах эзэнгүй байшин, орон сууцнуудыг үнэгүй тарааж эхэлсэн бөгөөд гадаад иргэд ч мөн бүртгүүлэх боломжтой аж. Үнэгүй орон сууцтай болохыг хүссэн иргэд нь хууль ёсны гэр бүл болсон 40-өөс доош насны залуус, эсвэл 18-аас доош насны хүүхэдтэй гэр бүл байх ёстой аж. Гэсэн хэдий ч иргэдийн ихэнх нь шинэ байшин авах сонирхолтой бөгөөд хуучин байшин сууцыг засаж янзлахаас төвөгшөөдөг хэмээн Окүтама хотын захиргаанаас мэдээлж байв.

Эх сурвалж: WEForumorg, Cnn

2 thoughts on “Японд эзэнгүй орон сууцуудыг сонирхсон хүмүүст нь үнэгүй тарааж байна

  1. Би Монгол 2018-12-07 12:17 at 12:17

    Монголчууд энэ байшингуудыг нь үнэгүй аваад тэнд нь хүн татах сонирхолтой зүйлс бий болгоод эргээд байруудыг нь өндөр үнэээр зарах ажлыг хийгээч. Бодож сэтгэж чадвал боломж хаана ч байдаг. Монгол таун, сумочдын амралт, бөө мөргөлийн төв,бариа заслын төв, хиймэл цастай цанын бааз,настайчуудын тосгон,дэлхийн хоолны цуглуулагын төв гээд л юу ч хийсэн болно доо

    Хариулах
  2. Би Монгол 2018-12-07 12:17 at 12:17

    Монголын эртний дайчдын музей байгуулая

    Хариулах

Би Монгол-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн