Тайланд улсын лам нар хамгийн амгалан тайван амьдарч, бусдаас илүү орлоготой юм. Энгийн иргэд амтлаг хоол унд, болон мөнгийг тухайн буддын сүмд ихээр өгөх тул лам нар зөвхөн бурханы үйлд биеэ зориулдаг гэхэд болох аж. Интернет сошиал орчинд нэгэн бусармаг бичлэгийг ахлах сургуулийн хүүхэд өөрийн хуудаснаа байршуулснаас үүдэн Тайландын цагдаагийн газраас лам өмсгөл өмссөн хүмүүсийг шалгаж байна гэжээ. Хүү хичээлдээ явахаар нийтийн унааны арын суудалд сууж явжээ.
Гэтэл урд талд нь нилээн үнэтэй гэж хэлж болох нарны шил зүүсэн залуухан лам гар утсаараа ил задгай порн бичлэг үзэж эхэлсэн байна. Утасны чихэвч хийгээгүйгээр барахгүй дууг нь намсгаагүй учир ичиж айсан хүү бичлэг хийн, лам залуугийн бүдүүлэг үйлдлийг нийтэд дэлгэсэн аж. Тайландад лам нарын орлого өндөр гэхдээ лам хүн шашны хувцас өмсч гадуур явах эрхтэй. Харин шашны хувцас өмсч иргэдээс залилан мөнгө олох хүмүүс их байх тул хэрвээ шашны хувцас өмсч залилан хийсэн бол шоронд хоригдох хуультай байна. Баян чинээлэг харагдах нэгэн ламын зургийг та бүхэн харж байна.
Энэ хүн бол Пра Вирапон гэгч лам юм. Маш зальтай учир хандивыг ихээр цуглуулж чадсан, мөн хандивын мөнгөөр томоохон хэмжээний сүм байгуулна гэсэн ч бүх мөнгийг өөрийн хувьд завшиж хувьдаа 70 гаруй бенз маркийн машин, хувийн орон сууц цаашлан гадаадруу зөвхөн дагуултайгаа явах онгоцыг захиалан хэрэглэдэг, асар их хэмжээний бренд бараа, бэлэн мөнгийг ус цас шиг хэрэглэдэг нэгэн болсон байна.
Гэвч ламын зальхай байдлыг олон гайхширч ирэх үеэс Тайландаас оргон зайлж Америкт газар худалдан авч тэр газраа бурханы сүм байгуулж ихээхэн нэр олсон байдаг. Гэвч түүнийг Америкийн цагдаа нар хүчин, залилан хууль бус наймаа гэх мэтчилэн хэрэг үүсгэн баривчилж чадсан бөгөөд Тайландын талд шилжүүлэн өгсөн.
Тайландад байхдаа 14 настай охиныг жирэмслүүлж нэгэн хүүтэй болсон ч тэрээр манай дүүгийн хүүхэд хэмээн зальдсан хэрэг илэрсэн байна. Тэрээр Тайландад буухдаа шашны хувцастай бууж ирсэн ч дахин энэ хувцсыг өмсөх эрхгүй болж, маргааш нь энгийн хувцастай байгаагаар олны өмнө үзэгдсэн аж. Энэ хүн яаж ийм их хэмжээний мөнгийг өөрийн болгож чадсан гэхээр тэрээр сошиал орчныг ихээр судалсан гэнэ.
Олон хүмүүс өөрийн хувийн зовлонгоо бичсэн байдаг бөгөөд түүнийг маш сайн уншиж судалсан лам тэнд оч хэмээн зөвлөгөө өгдөг газар нь өөрийнх нь байдаг газар бөгөөд ирсэн хүнийг харуутаа Яасан их зовлон үзсэн хүн бэ. Чиний амьдралд тийм юм таарсан ингэсэн тэгсэн хэмээн үг сонсолгүй хэлэх учир хувилгаан гэгээнтэн гэх бишрэлийн төрүүлж нэг хүн цааш тарааж мөн олны цуурхлаас үүдсэн гэгээнтэн болж чадсан байдаг. Түүгээрээ хандив цуглуулж мөн тэр хэмжээгээр үрж туйлж чадсан тийрэн мэт хуурамч хувилгаан шоронд насаараа хоригдох ял авсан байна.
Сайхан Уул
1 comment
Бурхан багшийн сургаальд багшийг таних тухай заасан байдаг