Саха буюу Якут улсад олон улсын “Өвөл Якутаас эхэлдэг” фестиваль амжилттай зохион байгуулагдав. Энэхүү фестивалийн нэг төрөл болж зохиогдсон “Бриллианты Якутии” цас мөсөн баримлын олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн хоёр баг амжилттай оролцсон байна.
Тодруулбал, барималч Н.Мөнхбатын баг наадмын “Гран При” Тэргүүн байрыг хүртсэн бол барималч Н.Лхагвадоржийн баг алдарт сийлбэрчин, тус тэмцээний шүүгч Фёдор Марковын нэрэмжит тусгай шагналын эзэд болжээ.Энэхүү тэмцээнд Саха, Монгол, Канад, Беларусь, Хятад зэрэг улсын сийлбэрчид оролцсон байна.