Байцаа худалдаж аваад 225 000$ хожив

2018-12-06 16:031min0
mmmmmm

Дэлгүүрээс байцаа худалдаж аваад 225.000$ хожсон азтай явдал АНУ-д гарчээ. Тодруулбал, Мэрилэнд мужийн оршин суугч Ванесса Вард гэгч эмэгтэй аавынхаа зараалаар дэлгүүр рүү байцаа авахаар явжээ.

Дэлгүүрээс байцаа худалдаж аваад азын хүрд эргүүлэх эрх хожсон байна. Тэрбээр хүрд эргүүлээд 225 000 ам.доллар хожжээ. Азын хүрднээс хамгийн доод тал нь 100 мянга, ихдээ хагас сая ам.доллар хожих боломжтой байсан гэнэ. Азтай эмэгтэй хожсон мөнгөөрөө DisneyWorld хүрээлэнд зугаацаж, үлдсэнийг нь хөгшрөлтөө удаашруулахад зарцуулна гэдгээ хэлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй