Ж.Бат-Эрдэнэ: Алтыг нөгөө 30 гэр бүл чинь ухаж байгаа

Ашигт малтмалын тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Алт бол ард түмний өмч. Ард түмэндээ очих ганц зам нь юу вэ? Энэ бол татвар. Тиймээс энэ өмчийг хуваалцахын тулд татвараа нэмэх ёстой. Монгол Улс шиг алтан дээр 2.5-хан хувийн татвар авдаг улс байхгүй. Хулгайтай тэмцэх асуудлыг бид хуулийнхаа дагуу тавья. Яг энэний ард ёстой нөгөө 30 гэр бүлээ тэжээж байгаа бодлого явж байгаа гэж би харж байгаа шүү. Хамгийн шударга дүртэй Т.Аюурсайхан гишүүн Булган аймагт хууль бусаар алт ухаж байгаа шүү. Дүү нар нь гэсэн байх аа. Тэд нарыгаа өмөөрөөд битгий дарамт шахалт үзүүлээд байгаач гээд ярьж хэлж явж байгаа шүү. Энэ алтны лицензийг чинь ихэнхийг нь эрх мэдэл бүхий хүмүүс авч байгаа шд. Мэдээлэлд ойрхон хүмүүс энэ лицензийг авч байгаа шд.  Алтыг бололцоотой хүмүүс л ухаж байгаа. Энгийн ард түмэн тэр алтыг ухаад байгаа юу гэвэл үгүй. Нөгөө 30 гэр бүл чинь ухаж байгаа шд. Төр байгаа юм бол төрийн хатуу нударгаа тэнд нь л гаргая л даа. Өөр юманд хатуу нударга гаргамааргүй байна. Ард түмэнд энэ хишиг нь татвараар очмоор байна. Хяналтаа сайжруулмаар байна. Ер нь эдийн засгаа татъя гэж байгаа бол татвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Тийм учраас хууль зүй талаасаа яг ямар бодлого гаргаж байна? Хууль бусаар алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүд дээр ямар бодлого барих юм бэ?

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Татварыг дээшээ хэд болгох вэ гэдгээ мэдээж ярих хэрэгтэй. Одоо эдийн засгийн нөхцөлөө хар л даа. Валютын сангийн хөтөлбөрт орчихоод энэ Монгол Улс чинь “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” шиг төвөгтэй байдалд байна. Би үүн дээр өөрийнхөө үзэл бодлоор хандаагүй. Хууль эрх зүйн орчинтой нь нийцүүлж, дараа нь үе шаттайгаар хил гаалиа чангатгая, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя, тэгээд хууль бусаар алт олборлож байгаа, хууль бусаар хилээр алт гаргаж байгаа улсуудад 20-25 жилийнх нь ялыг өгдөг болъё.

УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Элбэгзаяа: Яамнаас энэ зун гурван чиглэлд томоохон шалгалт хийсэн. Эдгээр чиглэлд хууль бус олборлолтын зөрчлүүд нэлээд өндөр түвшинд гарсан. Ж.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн сахилга, хариуцлагын санкцийн асуудлуудыг яг одоо хуулийн төсөл боловсруулаад оруулж ирэхэд бэлэн болж байгаа. Алтны роялтийг бага байлгах ганц шалтгаан бол Европын холбооны улс 2021 оноос гарал үүсэлгүй алтыг худалдаж авахгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Үүний дагуу бид алтны сүлжээг ил тод болгох чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг аваад явж байгаа.

3 thoughts on “Ж.Бат-Эрдэнэ: Алтыг нөгөө 30 гэр бүл чинь ухаж байгаа

  1. Буянт 2018-12-06 17:30 at 17:30

    Одоо даруй алтны салбарыг улсын мэдэлд шилжүүлж аваад, хууль бусаар алт олборлогчдод маш хатуу хуулийн хаариуцлага ногдуулах хууль батлах хэрэгтэй шүү, ингэсэн цагт манай эдийн засаг амархан сэргэнэ дээ. машины дугаараа авсан нинжа нартайгаа хариуцлага тооцож чаддаггүй манайх шиг улс өөр хаа ч байхгүй шүү.

    Хариулах
  2. Тортон 2018-12-09 11:45 at 11:45

    Өөрийгөө “хээгүй” ерөнхийлэгч гэж тунхаглуулсан нэг муу өмхий хужаагийн шээс “Алт” хөтөлбөр гээчйг гаргаж ирж Монголын онгон дагшин байгалийг өөрийнхөө нүүр шиг болгоод шанд нь алтны гэх компаниудаас хувь хүртэж хагартлаа баяжаад хамар нь хүртэл “ховдгийн гай” киноны баян эрийнх шиг болсон. Одоо тэр хөтөлбөрийг нэн даруй зогсоохгүй бол Монгол сүйрэхэд ойрхон болоод байгаа. Хаа сайгүй хархнуудын овоолсон шороо, бохирдож бузартсан гол горхи. Тэгээд ард түмэнд нялзаж байгаа юм юу ч байхгүй. Ичих нүүргүй луйварчин хулгайч 30 гэр бүл л бүх алтыг зөөгөөд дууслаа.

    Хариулах
  3. Тортон 2018-12-09 11:47 at 11:47

    Очирбат гэж өөрийгөө “хээгүй” ерөнхийлэгч гэж тунхаглуулсан нэг муу өмхий хужаагийн шээс “Алт” хөтөлбөр гээчйг гаргаж ирж Монголын онгон дагшин байгалийг өөрийнхөө нүүр шиг болгоод шанд нь алтны гэх компаниудаас хувь хүртэж хагартлаа баяжаад хамар нь хүртэл “ховдгийн гай” киноны баян эрийнх шиг болсон. Одоо тэр хөтөлбөрийг нэн даруй зогсоохгүй бол Монгол сүйрэхэд ойрхон болоод байгаа. Хаа сайгүй хархнуудын овоолсон шороо, бохирдож бузартсан гол горхи. Тэгээд ард түмэнд нялзаж байгаа юм юу ч байхгүй. Ичих нүүргүй луйварчин хулгайч 30 гэр бүл л бүх алтыг зөөгөөд дууслаа.

    Хариулах

Буянт-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн