09:00 цагт: Blue Sky зочид буудалд “Уур амьсгалын өөрчлөлт – Ойжуулалт, ой нөхөн сэргээлт” үндэсний чуулган болно.
09:00 цагт: “Holiday inn” зочид буудлын 19 давхарт “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний чадавхийг сайжруулах төсөл”-ийн хаалт болно.
09:00 цагт: Туушин зочид буудалд ЖДҮ-ийн асуудлаар хэлэлцүүлэг болно.
09:00 цагт: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд “Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний эгэх хариуцлагыг үнэлэх нь” төслийн хэлэлцүүлэг болно.
09:30 цагт: Төрийн ордонд хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын улсын зөвлөгөөн болно.
10:00 цагт: Нээлттэй нийгэм форум дээр “Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааг танилцуулна.
11:00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээ болно.
11:00 цагт: Барилгын Политехник коллеж, Эрчим хүчний хөгжлийн төвийн харъяа МСҮТ, Техник, технологийн политехник коллежийн байранд Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчийг тодруулна.
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд ЖДҮХ сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлаар “Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
13:00 цагт: Улаанбаатар чуулгын танхимд Нийслэлийн тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан “Бид тэгш эрхтэй” гар зургийн уралдааны үзэсгэлэнг зохион байгуулна.
14:00 цагт: Сүхбаатарын талбайд жижиглэн худалдаа эрхлэгчид жагсана.
17:00 цагт: МҮХАҮТ нь ISO 9001:2015 стандартын шаардлага хангасан анхны байгууллага боллоо. Гэрчилгээг гардуулах ёслол МҮХАҮТ-д болно.