“Taipei bboy city” гудамжны бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Hooliganz” хамтлагийн бүжигчин Дөк буюу Ч.Дөлгөөн аваргаар тодорчээ. Тэрээр Монгол дахь шалгаруулалтаас брейкдансийн “1 vs 1” төрлийн ялагч болж эх орноо төлөөлөн явах болзлоо хангасан юм. Мөн гаднаас ирсэн зочин шүүгчдийн (bboy Bojin – Тайвань, bboy Clil – Лаос) саналаар B-queens хамтлагийн Амка буюу Ц.Энх-Амгалан “Seven to smoke” төрөлд, н.Ган-өлзий, н.Мягмартогтох, н.Үүрцайх, н.Дөлгөөн нарыг “4 vs 4” төрлүүдэд дэлхийн аваргад зочин оролцогчоор оролцуулахаар урьсан аж.

Тэмцээний хоёр дахь өдөр шалгаруулалтаас зөвхөн Ц.Энхамгалан гарчээ. Ц.Энх-Амгалангийн тулааныг дуусгаад тэмцээнээ өндөрлөхөөр байтал нэг багийн нэг бүжигчин байхгүй байсан тул оролцогчдоос сонголт хийх хэрэгтэй болжээ. Улмаар оросууд Ч.Дөлгөөнийг оролцуулахаар сонгосон байна.

Ийнхүү дөрвөн баттлын дараа Ч.Дөлгөөн финалд шалгарч, монголчууд дэлхийн аваргаа өлгийдөн авчээ. Энэ бол тухайн төрлөөр бүжиглэдэг, энэ бүжгийн төрлийг сонирхдог монголчуудын хувьд үнэхээр таатай эхлэл, сайхан ирээдүй болж буй юм. Дэлхийн бүжгийн ертөнц энэ тухай л шуугиж байна.

Тэмцээний тухайд:
All style төрөлд: “B-queens” хамтлагийн Aмкa /Ц.Энх-Амгалан/ шалгарсан,
Rocking battle төрөлд: “Hooliganz crew Crazy” Тук /Э.Баттулга/ хагас шигшээ,
All style төрөлд: “Hooliganz crew bboy” Дөк /Ч.Дөлгөөн/ Дэлхийн аварга гэсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Сонирхуулан дурьдахад, “Taipei bboy city” бол дэлхийд 4-т, Азид 2-т эрэмблэгддэг, олон орны залуус 2-3 өдрийн турш гудамжны бүжгийн бүх төрлөөр авъяас чадвараа сорьдог маш том тэмцээн юм. Дэлхийн олон оронд энэхүү тэмцээний тухайн улсын шалгаруулалт явагдаж, аваргууд нь Тайвань улсад дэлхийн аваргын төлөө өрсөлддөг билээ.

Энэ тэмцээний Монгол дахь шалгаруулалтыг зохион байгуулах эрхийг 2017 оноос авсан юм байна. Энэ нь манай улсад жил бүр зохион байгуулагддаг “UBDANCE” фестивалийн нэг салбар тэмцээн болж зохион байгуулагддаг аж.

By updown

One thought on “Ч.Дөлгөөн “Гудамжны бүжиг”-ийн дэлхийн аварга боллоо”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн