Монгол Улсын Eрөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний 2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн акт албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг шалгажээ.
Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний санхүүгийн нэгтгэсэн тайланд 1 төсөвт байгууллага, 1 хөрөнгө оруулалтын зардлын данс, 28 төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газар, хороо, 8 төсөл, төсөл хэрэгжүүлэгч нэгж, судалгааны баг, нийт 38 байгууллага санхүүгийн тайлан нэгтгэгдсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар залруулагдсан алдаа 28.5 тэрбум, залруулагдаагүй алдаа 51.4 тэрбум, нийт 79.9 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг илрүүлжээ. Аудитаар 138 зөвлөмж, 293.6 сая төгрөгийн төлбөрийн акт, 20,678.4 сая төгрөгийн албан шаардлага хүргүүлж, аудитад хамрагдсан 29 байгууллага “Зөрчилгүй” санал дүгнэлт авсан байна.
Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага 1, хөрөнгө оруулалтын зардлын данс 1, төрийн өмчит хувьцаат компани 28, төсөл хөтөлбөр 8, нийт 38 байгууллагуудад нийт 8 төлбөрийн акт, 6 албан шаардлага, 138 зөвлөмжийн биeлэлтийг үнэлж холбогдох баримтыг шалгажээ.
Ингээд зөвлөмжийн биелэлтийн нэгтгэлээр 75.2 хувийн хэрэгжилттэйгээр Эрчим хүчний салбарын санхүүгийн тайланг үнэллээ.