Сүүлчийн төрөлтөө 35-аас дээш насандаа хийсэн эмэгтэйчүүд эрт төрсөн эмэгтэйчүүдтэй харьцуулахад цэвэршилтийн дараа яс сийрэгжих өвчин тусах магадлал гурав дахин ихэсдэг тухай судалгааны үр дүн гарчээ.

БНСУ-ын Католик их сургуулийн харьяа ариун Мариагийн эмнэлэг эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй хамтарч 2010-2012 онд эрүүл мэндийн шим тэжээлийн судалгаанд бүртгэгдсэн цэвэршсэн 4546 эмэгтэйчүүдээс судалгаанд тохирох 1328 эмэгтэйг сонгож, төрөх нас болон яс сийрэгжих өвчний харилцан хамаарлыг судалжээ. Судалгааны үр дүнд цэвэршсэн эмэгтэйчүүдийн яс сийрэгжих өвчний хувь 35.24% буюу 3 хүн тутмын 1 гэсэн хариу гарсан байна. Ялангуяа төрөлтийн тоо их, сүүлчийн төрөх нас ихсэх тусам яс сийрэгжих өвчин тусах магадлал ихэсдэг аж. Өөрөөр хэлбэл дөрөв дэхь удаагийн төрөлт буюу сүүлчийн төрөлт 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн дээрх өвчнөөр өвдөх магадлал гурав дахин өсчээ.

Эх сурвалж: mglradio.com

By updown

One thought on “35 наснаас хойш төрвөл яс сийрэгжих өвчин тусах магадлал 3 дахин их болдог”
  1. МОНГОЛЧУУД СОЛОНГОС БИШ ТӨРСӨӨР ИРСЭН ТӨРӨХ Ч БОЛНО.ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДЭЖ ӨЛСӨХИЙН ЗОВЛОНГООР НОГОО БУДААХАН ИДДЭГЧҮҮДТЭЙ МОНГОЛ ЧУУД ӨӨРСДИЙГӨӨ БИТГИЙ ХАЬЦУУЛААРАЙ.БИД 50-ТАЙ Ч ТӨРДӨГ ЧАДВАР БИЕ МАХ БОДЬТОЙ.МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн