Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-03 17:17

Арваннэгдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Ерөнхийлөгч Х.Баттулгын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Самбуудоржийн Пүрэвсүрэнг Цагдаагийн байгууллагынхан баривчилсан байна.
Түүнийг БНСУ руу ажилд зуучилна хэмээн 143 иргэнээс 450 орчим сая төгрөг залилж авсан хэрэгт буруутгаж байсан юм. Хэрэгт сэжигтнээр татагдаж, эрэн сурвалжлагдаж байсан С.Пүрэвсүрэн Баянзүрх дүүргээс баривчлагджээ. Хэргийг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
С.Пүрэвсүрэн нь сэтгүүлч, яруу найрагч. Увс аймагт “Увс” телевизийг үүсгэн байгуулсан. Увс аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж байсан нэгэн юм.