Өмнөд Солонгос улсын Кёнги дүүргийн цагдаагийн газраас тус дүүрэгт амьдардаг гурван хүүхдийн ээж, 35-н настай Монгол эмэгтэй А-г шалгаж эхэлжээ.
Тэрээр есөн сарын өмнө тус дүүрэгт нүүж ирсэн юм байна.
Түүний 12, 13-н настай хоёр хүүгийн сурдаг сургуулийн багш, удирдлагууд нь тэдгээр хүүхдүүд хичээлээ олон удаа тасалж, хиртэй бохир хувцас өмсч, гэдэс өлсгөлөн байхыг анзаарсан ажээ.
Сургуулийн удирдлага энэ тухай дүүргийн цагдаагийн газарт хандаж “Манай сургуулийн сурагчид гэр бүлийн хүчирхийлэл өртсөн эсвэл эцэг, эхийн асран хамгааллыг авч чадахгүй байх магадлалтай байгааг шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна.
Ингээд өнгөрсөн удаа Монгол эмэгтэйн гэрт цагдаагийн ажилтнууд, сургуулийн багш болон дүүргийн нийгмийн халамжийн албаны ажилтнууд очиж, бодит байдалтай газар дээр нь танилцсан байна.
Шалгалтын явцад Монгол эмэгтэй А нь архидан согтууруулах ундааг байнга хэрэглэдэг бөгөөд 12, 13-н настай хоёр хүү болон 4-н настай охиноо орхин хэдэн өдөр гэртээ очилгүй архидан согтуурдаг байсанг илрүүлжээ.
Тэрээр эхийн халамж үзүүлээгүй удсанаас гурван хүүхэд нь хог новш, жоом зэргээр дүүрсэн эмх замбараагүй хогон дунд амьдарч байсан бөгөөд ээж нь гэртээ ирээгүй үед хичээлдээ явцгаадаггүй байсан байна.
Кёнги дүүргийн цагдаагийн газраас Монгол эмэгтэйг үр хүүхдээ aсарч хамгаалах үүргээ биелүүлээгүй хэргээр шалгаж эхэлсэн бол дүүргийн нийгмийн халамжийн албаны ажилтнууд түүний гэр бүлд нийгмийн халамж үзүүлэх, эдийн засгийн хувьд тусалж дэмжих, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх тусгай хөтөлбөрт хамруулах зэрэг ажлуудыг хийхээр болжээ.
WWW.MGLRADIO.COM
3 comments
Uuruu ekhees tutsun ni uiliin urgui unen, urtuulukh argagui ,,khorvoogiin jam,, gedgiig oilgodoggui ekh khun gej l yim bna. ,,Khun neree, togos uduu,, bas ,,ukhtel ur kharam,, gedeg saikhan mongol ekhiin mun chanariig ilerkhiilsen ugniud ene ekhed ogt khamaagui bololtoi. Yamar kharamsaltai ,,amidral,, gej iim bdag bnaa?? Ekh bkh etkhiig ni hasakh kheregtei yum bishu?
Mongold ch gsn bagsh surgan humuujuulegch n medegdej tsagdaagiin gazar shalgaj ur huuhdee usguj humuujuuleeegui etseg ehiig eruu uusgej shalgaj bh yostoi huuhdiin erh negd bh yostoi.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: