Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа. Энэ талаар тэрбээр:
-Зам тээврийн хөгжлийн сайдын хувьд ЖДҮХС-тай холбоотой шуугианд нэр холбогдсон тул ёсзүйн хариуцлага хүлээж сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Миний хамаарал бүхий компани хуулийн дагуу ЖДҮХС-гаас зээл авсан. Төслөө амжилттай хэрэгжүүлж, зээлээ барагдуулсан. Сэтгүүлчид та бүхэн очиж танилцах боломжтой. Гэхдээ Ерөнхий сайдын хийж буй шударга ёсны тэмцэлд нэгдэж, улстөрчийн хувьд ийм шийдвэр гаргалаа.
Банк санхүүгийн байгууллагаас манай гэр бүлийн хүн 25 хувийг эзэмшдэг. Харин өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй. ЖДҮХС-д нэр холбогдсон гишүүдээс болж, Засгийн газрыг унагаах гэсэн юм биш. Харин шалтаг нь байсан. Манай яаман дээр бол ажил сайн явж байсан. Би хийж байгаа ажилтайгаа холбоогүйгээр ёс зүйн хариуцлага хүлээж буй анхны хүн болж байна” гэв.