Аргентины нийслэл Буэнос Айрест өчигдөр буюу Баасан гарагт дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны удирдагчдын чуулган эхэлсэн билээ. Чуулганы үеэр хамгийн их анхаарал татаж байгаа асуудлууд нь АНУ-Хятадын худалдааны дайн, Орос-Украины хямрал, Саудын Арабын иргэн сэтгүүлчийн аллагын хэрэг болж байна. Хүндэт зочид нэг дор цугларсан анхны арга хэмжээний гэрэл зураг, видео дүрснээс чуулганы уур амьсгалыг мэдэрч болохоор байгаа юм.

Тухайлбал ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салмантай тун дотно мэндэлсэн нь хэвлэлүүдийн анхаарлыг татжээ. Тэд хоорондоо “Hi Five” буюу гар алгадан мэндэлсэн нь сонин ховор тохиолдол байлаа. Энэ хоёр эрхмийн нэг нь Керчийн хоолойн Орос-Украины зөрчил, нөгөө нь сэтгүүлч Хашоггийн аллагатай холбоотойгоор олон улсын зүгээс хүчтэй шүүмжлүүлж байгаа.


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Орос-Украины хямралаас шалтгаалан Владимир Путинтай уулзах уулзалтаа Буэнос Айрес руу ирэх замдаа цуцалсан билээ. Тэгвэл удирдагчид хамтдаа гэрэл зураг авхуулах үеэр тэд нүүр тулсан ч гар барилгүй өнгөрснийг хэвлэлүүд гэрчилжээ. Мөн Путин, Саудын ханхүү нарын дотно уулзалтын дараахан сэтгүүлчийн аллагад Саудын Арабыг хамгийн их буруутгаж байгаа Турк улсын гадаад хэргийн сайдын царайны хувирал гэрэл зурагт буусан байна.

 “Их 20”-ын чуулган хоёр өдөр үргэлжилж, Бямба гарагийн орой дуусах юм.

Эх сурвалж: Russia Today

By updown

2 thoughts on “Путин Саудын ханхүүтэй гар алгадан мэндэлсэн ч Трамптай мэндэлсэнгүй”
  1. энэ нэг орон гаран нөхөртэй нар барьж яадийн оросын дэмжлэгээр ерөнхийлөгч болсноо санавал таарна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн