Азовын тэнгист энэ сарын 25-нд болсон үйл явдлаас болж Крымийн хойгийн асуудлаар угаас таагүй байсан Украин болон Оросын харилцаа улам муудаад байгаа билээ. Энэ хэрэг явдлаас болж Украин улсад ОХУ-ын иргэд бүлэглэл үүсгэн ямар нэгэн гэмт халдлага үйлдэж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа учир Украйн улсын ерөнхийлөгч Петр Порошенко ийм шийдвэр гаргажээ.
Украин улсын хилээр ОХУ-ын 16-60 насны эрчүүдийг нэвтрүүлэхийг хориглох тухай шийдвэрийг Петр Порошенко өчигдөр /2018.11.30/ улсын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, хил хамгаалах газрын дарга нартай уулзах үеэрээ танилцуулсан байна. Энэ хориг ОХУ-тай хиллэдэг Украины 10 бүс нутагт арванхоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд дээр дурдсан насны Орос эрчүүдийг хүмүүнлэгийн юм уу оршуулгын журмаар л нэвтрэхийг зөвшөөрч байгаа юм байна.
Харин Крымийн хойгт байгаа гадаадын иргэд ямар ч саадгүйгээр тус нутаг дэвсгэрийг орхин явах боломжтой аж. Үүний эсрэг ОХУ ямар нэгэн хариу арга хэмжээ авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
3 comments
Порошенко улсынх нь нутагт ажиллаж амьдардаг уугуул орос иргэдийг хавчин гадуурхаж тэднээс үнхэлцгээ хагартал айдаг гэсэн.Оросуудтай түнжин хагараад Укриан алийгаа алдаж гүйцлээ.Одоо ерөнхийлөгчийнх нь зорилго Америкчуудыг Оросын эсрэг дайнд оруулах. Тэд тэнэгүүд биш тул гоомой хандахгүй байх. Гэхдээ дайн боллоо гэхэд Укрианчууд ихээхэн хохирол амсана.Эд яг л манай хасагууд шиг авир гаргах юм.Албан ёсны монгол хэлээр ярихгүй, томилолтоор очсон хүмүүстэй орчуулагчаар дамжуулах харьцдаг, газар нутгийн монгол нэрийг казакаар нэрлэдэг болсон, урианхайчуудыг хавчин гадуурхдаг гээд байгаа.Чойбалсан, Хрущев нарын буруу шийдвэр ийм болгож байна.
yu geed baigaa goliison har lalar vee pizda chin, choibalsangiin ued Hrushev bailaa yu tarhindaa ishig uhna uhtsen teneg erguu mal. ochood hyataduudiin booviig hohoj bval taarna
Хөөрхий Украйн бүр арга баржээ