Улс төрийн хүрээнд онцгой эрх дархтай 30 гэр бүл байдаг тухай яригдаад л байдаг. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар ч энэ тоог гишүүд үгэндээ орхигдуулалгүй хэлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан чуулганы үдээс өмнөх хуралдаанд хэлсэн үгэндээ “30 гэр бүл таны эсрэг байгаа гэдгийг би бас мэдэж байна. Өнөөдөр 3 сая Монгол ялах нуу 3 гэр бүл ялах уу гэдгийг харъя. Бүлэг ялах уу? Бүлэглэлийнхэн ялах уу гэдгийг харъя” гэсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч 30 гэр бүлтэй танилцуулж, нэрсийг нь дурьдаж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ. Мөн тэрээр өөрийгөө тэдгээр гэр бүлд багтдаг эсэхээ мэдэхийг хүсэв.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: ЖДҮХС-гаас зээл авах нь байдаг л бизнесийн зарчим. Гэхдээ энэ асуудал 2018 оны төсөв батлагдсаны дараахан танай ЗГ-ын сайд нар зохион байгуулалттайгаар “олуулаа” зээл авсан асуудал л байгаа юм. Зарим гишүүд зүгээр л зээл шдээ гэж байна. Та Ерөнхий сайд болохдоо надаас хууль бус зүйл битгий шаардаарай гэж хэлж байсан. Би танаас хууль биелүүлэхийг л шаарддаг. Юу гэж хариулахаас хэр шударга хүн бэ гэдгийг чинь дүгнэх гээд байгаа юм. Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн 8.2 дахь заалтаар ашиг сонирхлын зөрчил үүсчихсэн, мөн зээлээ төлж байгаа нь батлаад байгаа юм шүү дээ. 8.3-т зааснаар ашиг сонирхлын зөрчлийг нь мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх ёстой. Та Ерөнхий сайдын хувьд энэ ЖДҮ-чин сайдаасаа салаач гээд Их хуралд мэдэгдэх ёстой. УИХ-ын чуулганаар Засгийн газрыг огцруулах үндэслэл номер 1 бол энэ. Та яагаад энэ хэрэгжилттийг хангахгүй байгаа юм бэ? Санал хураах болоогүй байна. Танд хугацаа байна. Энэ хэдэн сайд нараа чуулганы танхимаас гар гээд хэлчих эр зориг байдаггүй юм уу?
Дээрээс нь ЖДҮ-тэй холбоотой зарим сайд, дэд сайд нар бүгд хуулийн дагуу шалгагдаж байгаа. Энд кноп дарахгүй хүмүүст хариуцлага тооцож болоод байна. Үүнтэй агаар яг нэгэн адил УИХ-ын болон Загсийн газрын гишүүдэд хариуцлага тооцохгүй байна. Энэ 30 гэр бүл гэж яг хэн юм бэ? Би энд хамрагддаг уу? Хэрэв тийм бол ямар байдлаар энд хамаатай болчихов?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Тэр 30 гэр бүлийн нэг нь та өөрөө мөн. Яривал цааш нь зөндөө юм ярьж болно. Зөвхөн МАК зомпани 36 лиценз эзэмшдэг юм билээ. Цагаан суваргын орд бол Монголын ард түмний өмч хөрөнгө. Танай гэр бүлийн өмч биш. Би үүнийг буцааж авах асуудал тавина. Нэг айл 36 лиценз эзэмшихгүй. Гэтэл нэг ч лицензгүй хүн бол 3 сая байж магадгүй. Тэгэхээр Та буруутай. Төрийн эрх ард түмний гарт байдаг юм. Ард түмэн энэ асудлыг шийдэх байх. Цагаан суваргын ордыг ард түмэн эзэмшиг. Танай МАК хандив өргөсөн юм билээ. Тэрийг чинь би баримтаар нь хэлж өгнө.
Б.Батзориг сайдад гурван удаа сануулж хэлж байсан. Хэрэгт холбогдоно, наадахаа ил тод, реалити шоу болгочих. Нэвтрүүлэг хийчих гэсэн. Харамсалтай нь миний үүрэг биелсэнгүй. Салбарын сайд хариуцлага алдсан. Хариуцлагаа ч үүрсэн. УИХ-ын гишүүд манай сайд нараас битгий хууль бус юм шаардаж байгаагаарай. Чамаас айх зүйл байхгүй. 36 лицензээ буцааж өгөөрэй. Та нар шиг хүмүүстэй тэмцэж байгаа учраас надад бэрхшээл учирч байгаа юм. Цаашдаа бид нарын эрх ашгийг хөндөж, пирамид нурах нь гээд амь чинь тэмцээд гүйж байгаа шүү. Гарын үсэг зурсан 27 хүн дотор хууль бусаар баяжсан нөхөд зогсож байгаа шүү. Зургийг нь сайн хараарай.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Та маш ойлгомжтой хариуллаа. Ашиг сонирхлын хуулийн хэрэгжилтийг хангахгүй юм байна. Цагаан суварга ямар хууль зөрчив? Тодорхой хэлмээр байна. Дөнгөж хоёр сарын өмнө Та надтай хамт энэ уул уурхай дээр болсон таазан дээр гараад бахархаж юу гэж хэлж байлаа. Мессеж чинь надад байгаа.
Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг гишүүд нэлээд сэтгэл хөдлөлтэйгээр хэлэлцэж байна. Одоо УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхлээд үргэлжилж байна.
1 comment
Muu aalziig etsegtein aluul taarna