2018-11-30 16:081min03

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэхийг дэмжсэн гишүүддээ АН хариуцлага тооцно гэв

s erdene

У.Хүрэлсүхийн Засгийг зарыг огцруулах тухай асуудалд АН шийдвэр гаргаж, огцруулахыг дэмжиж буй. Харин Ж.Батзандад, Л.Болд гишүүд Засгийн газрыг авч үлдэх талд байр суурьтай байгаа гэдгээ хэлж байгаа. Өнөөдрийн чуулганы хуралдаанд Ж.Батзандан гишүүн хэлсэн үгэндээ “Ерөнхий сайд таны хэлж байгаа Монголын төрд их цэвэрлэгээ хийнэ гэдэг үг надад их таалагдаж байгаа юм. Монголын төрийн идээ бээрийг шахна гэж та зоригтой хэлж чадаад байгаа юм. Энэ надад их таалагдаж байгаа. Энэ утгаар чинь би танай Засгийн газрыг дэмжих талдаа байгаа гэдгээ хэлье.” гэсэн.

Мөн Л.Болд гишүүн түүнтэй санал нэгтэй байгаа гэдгээ илэрхийлж ирсэн. Харин АН-ын дарга С.Эрдэнээс энэ талаар тодруулж асуусан сэтгүүлчийн асуултад:

-АН-ын улс төрийн зөвлөлийн шийдвэр гарсан. АН Засгийн газрыг огцруулах асуудлыг бүрэн дэмжинэ гэдэг шийдвэрээ гаргасан байгаа. Шийдвэрийг дагаж мөрдөх эсэх нь тухайн хүний асуудал. Нам бол нэгдсэн байр суурьтай байгаа. Дагаж мөрдөхгүй бол дүрмийн хүрээнд хариуцлагаа хүлээнэ гэсэн тайлбарыг хэллээ.

3 сэтгэгдэлтэй

  • zochin

    2018-12-01 16:06 at 16:06

    Hariutslaga tootsno geed yaah yum Ene hoyor AN-n gishuun zuv l shiidver gargasan bna sh de. AN -n darga ta hotsrogdjee. Ene zaluu uls turchid nam gej tuilshirsangui. Uls orni ediin zasag ard tumnii amidral talaas asuudliig harj shiidver gargasan bn. Bayar hurgie

    Хариулах

  • сда

    2018-12-01 16:37 at 16:37

    энэ муу бах мэлхийг өөрийг нь зайлуулаач

    Хариулах

  • zochin

    2018-12-02 18:18 at 18:18

    ih sanasan gazar hooson honono gedgiin vlger erdeneiin ved AH mohoh tavilantai sh dee

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй