Өглөө (2018.11.30) эхэлсэн УИХ-ын чуулганаар УИХ-ын 27 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүд үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэн үгийг хүргэе.
Ж.Мөнхбат: Ард түмэн биднээс ичиж үхэж байгаа шүү. Ерөнхий сайд огцорвол сайд нар бүгд огцорно шүү дээ. Гол үндэслэл нь ЖДҮ-ийн асуудал мөн шүү дээ. Энэ асуудалд холбогдсон сайд нараас гуйя. Хурлаас гараад асуудал хэлэлцэх боломжийг нь хангаад өгчихөөч. Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан та хоёр өөрсдөө ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас имөнгө авчихаад хамгаалж, өмгөөлөөд юу яриад суугаад байгаа юм бэ? Энхбаяр аа чи хэдэн алтны уурхайгаар мөнгө хийж, зарсан билээ? Яагаад камер харахаараа худлаа яридаг юм бэ.
Лу.Болдын Богд банкинд ипотекийн зээлийг гаргана гэсэн бичиг байгаа. Засгийн газрын Энэ ЖДҮсангийн зээлтэй холбогдсон сайд нар минь юундаа үхэн хатан зууралдаад байгаа юм бэ. 11 бүрэлдэхүүнтэй МАН-ын хяналтын хороогоор нэр бүхий 10 гишүүдийг намаас хөөх шийдвэр гаргасан шүү дээ. Манай хэдэн дарга нар аваад идчихсэн юм аа гээд очих юм уу? Албан тушаалаас хүн огцрохоор хүн мууддаггүй, үхдэггүй л юм байна лээ гэв.
Ж.Мөнхбат гишүүний энэ үгэнд Л.Болд хариулахдаа:
УИХ-ын гишүүн Л.Болд: Ж.Мөнхбат гишүүн хүн болгоныг намнадаг. Хаа хамаагүй юм хамаатуулж ярьж байна. Богд банкийг Монголбанк бүх талаар хавчиж байгаа. Ипотекийн зээлд хамруулахгүй байгаа. Богд банк чинь манай эхнэрийн байгуулсан жижигхэн банк. Ипотекийн зээлийн боломжийг надтай холбоотойгоор эрхийг нь өгөхгүй байгаа. Ж.Мөнхбат аа! битгий ай, лицензээ авбал ав. Чи битгий ингэж хүнийг ар гэрээр нь гүтгэж, тэр сайн менежрүүдтэй хамт олныг бүү гутаа гэв.
Үүний дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ:
Ж.Мөнхбат гишүүн гүтгэлгийн чанартай үг тарааж байна. Сайн нягтлах хэрэгтэй. Сангийн сайдаар очоод төрийн мөнгө рүү арилжааны банкууд бүгд дайраад орчихсан байсан. Бага хүүтэй байршуулчихаад өндөр хүүгээр зээлдэг байсан. Үүнийг таслан зогсоосон. Одо бүх банкууд төрийн мөнгөнөөс савраа татсан. Гэхдээ цэгцлэх ажлыг үргэлжлүүлнэ. Сандарч байгаа хүмүүс байгаа л байх. Богд ар компанид ипотекийн зээлийг Сангийн яам олгодог гэж худлаа. Сангийн яам төсөвт суусан мөнгийг Монголбанкинд шилжүүлдэг. Ипотекийн зээлийг хөдөөгийн иргэдэд түлхүү олгож өгөөч гэсэн бичиг л ирж байсан. Хуулиараа боломжгүй зүйлийг гүтгэх гэж оролдож болохгүй. Муулах гээд байвал бодитой зүйл ярь. Тиймээс ийм зүйлээр бие бие рүүгээ, хэн нэгний бизнес рүү, Засгийн газар луу, төр лүү битгий дайр.
1 comment
xen n unen xudlaa yriad baigaa n ch medegdexee bailaa shuu balai yumaa