Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Улаанбаатар хотын даргын асуудлыг өчигдөр (2018.11.23) хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нийслэлийн Засаг дарга С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах үндэслэлээ өөрийн биеэр ирж танилцуулах хүртэл завсарлага авах санал гаргасан.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг саналаа энэ сарын 12-нд нийслэлийн ИТХ-д албан бичгээр ирүүлсэн бөгөөд уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэх учиртай. Нийслэлийн ИТХ-ын өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд биечлэн оролцох боломжгүй байсан тул ээлжит бус хуралдааныг энэ сарын 27-ны өдрийн 14:00 цагт үргэлжлүүлэхээр болсон юм.