Боломжгүй зүйл гэж байдаггүйг баталсан эрхмүүд

Людвиг ван Бетховен, Альберт Эйнштейн, Мигель де Сервантес Сааведра. Эдгээр нэрийг бид багаасаа л сонсож байсан. Гэхдээ тэд дэлхий дахинаа алдарштал хэр их зовлон зүдгүүр туулсныг мэдэх хүн цөөн. Тэд зөвхөн зориг зүрхнийхээ ачаар амжилтад хүрсэн. Ингээд амьдралд ямар ч саад бэрхшээл тулгарсан бууж өгдөггүй, боломжгүй зүйл гэж байдаггүйг баталсан хүмүүсийн түүхийг сонирхуулъя.

Марли Мэтли: Ой хагастайгаасаа сонсголгүй болсон тэрбээр “Миний хийж чадахгүй цорын ганц зүйл бол сонсох” гэсэн хэлцийг өөртөө суулгажээ. Эмч нар хэдийгээр түүнийг сонсголгүй хүүхдүүдийн сургуульд өгөхийг зөвлөсөн ч эцэг эх нь зөрж, жирийн хүүхдүүдийн сургуульд оруулсан байна.

Мөн тусгай хөтөлбөрт суралцуулсны үр дүнд тэрбээр жирийн хүмүүсийн яриаг ойлгодог болжээ. Үүнийхээ ачаар тэрбээр “Оскар”-ын шагнал хүртсэн анхны бөгөөд цорын ганц жүжигчин болсон юм. Марли “Дүлий хүмүүс олны хүндлэлийг хүлээгээд зогсохгүй тэдэнд өөрсдийгөө сонсгож чадна гэж эцэг эх минь надад сургасан. Үүнийг хүмүүс ойлгуулахын тулд би бүхнийг хийж байна” хэмээн ярих дуртай.

Ник Вуйчич: “Надад гар, хөл хэрэггүй. Надад амьдрал хэрэгтэй. Хэзээ ч бууж өгч болохгүй”. Энэ уриа л түүнд хамгийн алдартай, шилдэг уран илтгэгч болж, эдийн засгийн боловсрол эзэмшиж, гэрлэж, хоёр хүүхэдтэй болоход нөлөөлжээ. Ник Вуйчич ээжээсээ ийм их эрч хүчийг олж авсан гэдэг.

Түүний ээж “Николас, чи жирийн хүүхдүүдтэй тоглох ёстой. Яагаад гэвэл чи жирийн хүн. Чамд ямар нэгэн зүйл дутагдаж байгаа гэдэг нь хий дэмий яриа” хэмээн хэлдэг байжээ. Тэрбээр ном бичиж, дуулж, серфингээр хичээллэж, бас гольф тоглодог. Мөн дэлхий даяар аялан лекц уншиж, залууст амьдралын утга учрыг ойлгох, авьяас, чадвараа хөгжүүлэхэд нь тусалдаг аж.

Стивен Хокинг: Стивен оюутан байхдаа мотонейроны өвчин буюу төв мэдрэлийн систем нь эргэн сэргээгдэхээргүйгээр гэмтэх өвчин тусчээ. Өвчин нь улам даамжирсаар хэдхэн жилийн дараа тэр хөдөлж чадахгүй болов. Тэр ч бүү хэл хоолойны хагалгаанд орсны дараа ярих чадвараа ч алджээ.

Гэсэн ч энэ бүхэн өдгөө 74 настай түүнийг хоёр удаа гэрлэж, гурван хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, бас ч үгүй өнөө цагийн хамгийн агуу эрдэмтэн болоход саад болсонгүй. Өнөөдөр тэр орчин үеийн онолын физикийн хамгийн нөлөө бүхий эрдэмтэн юм. Тэрбээр өвчнийхөө ачаар илүүтэй амжилтад хүрсэн гэнэ. “Өмнө нь амьдрал уйтгартай санагддаг байсан. Харин одоо бол илүү аз жаргалтай байна. Эрт үхэх магадлалынхаа ачаар би зөвхөн аж төрөх гэж амьдардаггүй гэдгийг ойлгосон. Тиймээс хүн бүр ихийг хийж чадна гэж хэлмээр байна” гэжээ.

Фрида Кало: Фрида Кало бол өвөрмөц зургуудаараа нэрд гарсан Мексикийн алдарт уран зураач. Зургаан настайдаа халдварт саа өвчин туссанаасаа болж нэг хөл нь нөгөөгөөсөө илүү нарийхан болжээ. Энэ үеэс л тэрбээр зориг тэвчээрт суралцаж эхэлсэн байна. “Модон хөлт Фрида” гэж үеийнхнийхээ доог тохуу болохоос сэргийлж, тэрбээр усанд сэлэлт, бүжиг, хөлбөмбөг, боксоор хичээллэж эхэлжээ.

Фрида өсвөр насандаа автын осолд орж, үүнээсээ болж бүхий л амьдралынхаа туршид нуруугаар нь хүчтэй өвддөг болсон байна. Осолд орсныхоо дараа охин хэдэн сарын турш орноосоо босч чадаагүй юм. Энэ хугацаандаа тэрбээр зураг зурж, ихэвчлэн хөрөг бүтээдэг байлаа. Өдгөө Фрида Калогийн зурсан зураг сая сая доллараар үнэлэгддэг.

Рэй Чарльз: Тэрбээр “Грэмми”-ийн шагналыг 12 удаа хүртсэн Америкийн нэрт дуучин юм. Багаасаа нүд нь харахаа больж, долоон насандаа бүрэн сохорсон түүнийг 15 настайд ээж нь нас нөгчив. Энэ бүхэн хүүд хүнд цохилт өгч, хэдэн хоногийн турш унтаж, идэж, ярьж чадахгүй болжээ. Рэй үүнээсээ болж галзуурна гэдэгтээ ч итгэлтэй байлаа.

Харин сэтгэл гутралаасаа гарсныхаа дараа бүхнийг хийж чадна гэдгээ ойлгосон байна. Ингээд 17 насандаа соул, жазз, ритм-энд-блюз стилиэр анхны синглээ бичүүлжээ. Өдгөө Рэй Чарльзыг хүн төрөлхтөн домог хэмээн хүндэлдэг. Түүний бүтээлийг АНУ-ын Конгрессийн номын санд хүртэл багтаасан аж. 2004 онд Рэй Чарльзыг нас нөгчсөний дараа “Rolling Stone” сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 жүжигчний 10-т багтаасан байна.

Франклин Делано Рузвельт: Франклин 39 насандаа халдварт саа өвчин тусчээ. Ингээд олон жилийн турш эмчлүүлсэн ч бүрэн эдгэрсэнгүй, ирээдүйн Ерөнхийлөгч ийнхүү тэргэнцэр дээр хадагджээ. Рузвельт хэчнээн хүнд өвчин туссан болохоо мэдрэх үед хэн ч түүний гомдоллох, гоншгонохыг сонсохгүй байв.

Рузвельт энэ үед л зориг зүрхээ чангалж, төхөөрөмжүүдийн тусламжтайгаар явж сурах гэж оролдож эхлэв. Ийм хүнд өвчин туссан ч гэлээ тэр АНУ-ын Ерөнхийлөгч болж чадсан юм. Рузвельт “Маргаашийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх цорын ганц саад бэрхшээл бол бидний өнөөдрийн эргэлзээ, тээнэгэлзэл юм” хэмээн ярьдаг байжээ.

Хелен Адамс: Келлер Хелен Келлер хүнд өвчний улмаас ой хагастайдаа хараагүй, сонсголгүй болжээ. Гэвч энэ бүхэн түүний зориг тэвчээрийг нурааж чадаагүй. Тэр мөрөөдлөө биелүүлж, зохиолч болж чадсан юм. Түүний нэрээр хэдэн арван ном, 400 гаруй нийтлэл хэвлэгдсэн байдаг.

 

Тэр яруу урлагийн чиглэлээр бакалаврын зэрэг хүртсэн хараагүй, сонсголгүй анхны хүн. Үүнээс гадна Келлер улс төрийн идэвхтэн байсан бөгөөд эмэгтэйчүүд, хөдөлмөрчдийн эрх ашгийн төлөө тэмцэгч байв. Хелен Келлер зориг тэвчээртэй, сониуч зангийнхаа ачаар амжилтад хүрсэн гэдэг. Тэрбээр “Аз жаргалын нэг хаалга хаагдахад нөгөө нь нээгдэж байдаг. Гэвч бид хаагдаж буй хаалгыг гунигтайяа ширтэж, нөгөөг нь анзаардаггүй” хэмээн хэлсэн байдаг.

Мигель де Сервантес Сааведра: Мигель де Серватес Сааведра бага залуудаа цэргийн хүн байв. 24 насандаа Лепантогийн тулалдаанд зүүн гаргүй болсон юм. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа Алжирт олзлогдож, эх нутгаасаа хол таван жилийг өнгөрөөжээ.

Харин олзноос чөлөөлөгдсөнийхөө дараа л энгийн амьдралдаа эргэн орж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн аж. Түүний “Дон Кихот” роман нь дэлхийн утга зохиолын суут бүтээлүүдийн нэгд багтдаг юм.

Людвиг ван Бетховен: Людвиг 26 наснаасаа сонсголгүй болж эхэлсэн. Гэвч энэ нь түүнийг хөгжмийн бүтээлээ туурвихад огтхон ч саад болоогүй. Тэрбээр бараг сонсголгүй болох үедээ “Сарны сонат”, таг дүлий болчихоод “Элизад” бүтээлээ зохиосон гэдэг.

Зориг зүрх, авьяасынхаа ачаар тэрбээр хөгжмийг дотроо сонсож сурсан бөгөөд Есдүгээр симфонио бичсэнийхээ дараа концертыг өөрөө удирдаж байсан аж. Ийнхүү агуу бүтээлээ толилуулсныхаа дараа тэрбээр асгартал уйлж, “Авьяастай, хөдөлмөрч хүнд саад бэрхшээл байдаггүй” хэмээн хэлж байсан түүхтэй.

Альберт Эйнштейн: Эйнштейнийг жаахан байхад амжилтад хүрэх суут хүн болно гэж хэн ч төсөөлж байгаагүй биз. Учир нь тэр гурван нас хүртлээ ярьж чаддаггүй байсан бөгөөд аутизмтай, уншиж, бичих, суралцах чадваргүй байв. Гимназид сурч байхдаа тэр хичээлээ байнга тасалж, дунд сургуулийн гэрчилгээ ч авч чадаагүй юм.

Харин эцэг эхдээ өөрийгөө хэн болохоо харуулахын тулд Эйнштейн бие даан хичээллэж, хоёр дахь удаагийн оролдлогоороо Цюрихийн политехникумд оржээ. Альберт “Бид бүгдээрээ суутнууд. Гэвч та загасыг модонд авирч гарах чадвараар нь буруушаах юм бол тэр бүхий л амьдралынхаа турш өөрийгөө тэнэг гэж үзэх болно” гэж хэлж байжээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

6 thoughts on “Боломжгүй зүйл гэж байдаггүйг баталсан эрхмүүд

  1. Москва 2019-01-10 17:54 at 17:54

    Хелен Адамс чинь харин таньдаг пиздатай адилхан юм уу

    Хариулах
    1. saraa 2019-01-11 09:14 at 09:14

      ha ha tiim baina.

      Хариулах
  2. ямбий 2019-01-10 17:57 at 17:57

    ТООН ДОТОР ҮСЭГ ГЭГЧЭЭР МӨНХБАТ ЮУ ВЭ

    Хариулах
  3. Zz 2019-01-11 01:10 at 01:10

    Ene buzar uher mongol zailaachee

    Хариулах
  4. zochin 2019-01-11 09:40 at 09:40

    harin tiiim Helen Adams chini ih hurliin gishuun bolchihson bn

    Хариулах
  5. зочин 2019-01-11 10:26 at 10:26

    хелен адамс чинь шүлэг бичиж ном гаргаад том байр аваад хажуу өрөөгөө эхнэртээ зарсан хүн шиг харагдаад байхын

    Хариулах

Zz-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн