Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр (2018.11.24) дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийг шүүсэн юм. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгалаа.
Харин Б.Гандавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ. Уг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг 8 цагаар тооцож 30 хоногийн хорих ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг журамлан Б.Гандаваагийн урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялаас 103 хоногийг нэмж нэгтгэн нийт 133 хоногийн хорих ялаар шийтгэсэн байна.
Тэд сэтгүүлч, хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад улмаар шүүхэд шилжсэн юм.