Хими, химийн технологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр Байгалийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ж.Ганбаатартай уулзлаа. Тэрээр байгалийн гаралтай түүхий эдийг ашиглаж, ЭКО бүтээгдэхүүнийг гарган авч байгаа юм байна. Ингээд түүний судалгааныхаа үр дүнд олж мэдсэн, амьдралд хэрэгтэй олон БОЛОХГҮЙ-гээс танилцуулья.
Бохины найрлагад улаан хоолойн хавдар үүсгэгч, хортой ургамал байдаг
Дээр үед монголчууд бохины оронд давирхай хэрэглэдэг байсан учраас ханиад хүрч, хоолойны өвчин тусдаггүй байлаа. Ходоодны хелико бактер ч гэж байсангүй. 90-ээд оноос өмнө элэгний хавдартай улс ч цөөхөн байлаа. Давирхайны найрлага дахь эферийн тосноос гадна хүний биед маш хэрэгтэй биологийн идэвхит бодисууд байдаг нь залуужуулах, үрэвслийг дарж, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй байдаг юм. Жишээбэл, хоолой өвдвөл давирхайны тосоор хоолойгоо зайлчихна. Хамранд яр шарханд түрхчихнэ. Гэтэл одооны бохины найрлаганд нефтийн бүтээгдэхүүн дээр нь гаа нэмсэн байдаг. Гаа бол сайн зүйл биш. Улаан хоолойны хавдар үүсгэдэг, айхтар хүчтэй хортой ургамал байгаа юм. Өнөөдөр харахад хүний хэрэгцээт бүхэн байгаа мэт боловч үнэн чанартаа биемахбодид хэрэгцээтэй хүний биед шингэх тэжээлтэй нь бага болсон байна. Пивоны гүзээтэй залуучууд, тахианы гуятай охид олон болсон байна. Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна. Үйлчилгээний газрын хаягийг нь л хар. Халуун хоол, хүйтэн пиво гэсэн байх жишээний.
Халгай цусыг өтгөрүүлдэг
Үнэндээ манай ард түмэн эмийн ургамал л бол хоргүй мэтээр ойлгодог. Өөр нэг жишээ татахад халгай байна. Түүний найрлага дахь витамин К нь цусыг өтгөрүүлдэг. Хүний судсаар цус яг л гол шиг урсаж байх ёстой атал өтгөрөхөөр бодисын солилцоо удааширч, улмаар бүлэн үүснэ. Үүнээс болоод харвалт өгдөг.
Сонгино их идвэл зүрхэнд муу
Сармис ч бас халуун чанарын ургамал учраас их идвэл хөөрнө. Тэгэхэд сонгиныг хэтрүүлэн хэрэглэвэл зүрхэнд муу. Дангаар нь их идээд байвал зүрх томорно.
Ургамлын тосыг боловсруулахад хортой бодис ашигладаг
Ургамлын тосыг боловсруулахдаа фосфорын хүчил гэж маш хортой бодисыг хэрэглэдэг. Ургамлын тосыг халуун, хүйтэн хоёр аргаар шахаж гаргаж авдаг юм. Ингэж халуун аргаар шахаж гаргасан тос хүйтэн аргаар гаргаж авснаасаа чанар муутай.
Зөгийн бал ч ялгаагүй 100 хэмээс илүү халаавал аюултай
Ургамлын тос, зөгийн бал хоёрыг хэзээ ч халааж хэрэглэдэггүй. 200 хэмээс дээш халааж, хуураад шарах юм бол ургамлын тос өөрөө хавдар үүсгэдэг. Эрүүл мэндийн хувьд тосонд хуурсан хоол элэгний хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл шарсан хоол бол эрүүл мэндийн дайсан юм. Зөгийн бал ч ялгаагүй 100 хэмээс илүү халаавал аюултай.
Дугуй шатаах нь маш хортой
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгтэй байна. Ардын эмнэлгийн онолоор бүх эрхтэн харилцан хамааралтай. Яг үүнтэй адил нийгэм ч бие биенээсээ хамааралтай. Жишээлбэл хэдэн хүн хог шатаагаад л байдаг. Тэд өөрсдөө хордоод зогсохгүй иргэдийг ч хордуулж байна. Зарим нь юу ч мэдэхгүйгээсээ машины дугуйг шатаагаад зогсож байна. Машины дугуйнаас гарч байгаа диоксин бол маш хортой. Жишээ нь өнгөрсөн удаад Баянхонгор аймагт явж байхад хүмүүс галаа асааж чадахаа больчихсон. Машины дугуйны дотуур хамер хайчлаад бэлдэц хийгээ тавьчихаад, галаа асааж байхтай таарсан.
Царцаж л байгаа бол холестринтэй гэсэн үг
Сүүлний тос холестрингүй гээд худлаа яриад байх юм. Өвчүү ч ялгаагүй. Холестрин гэдэг бол хатуу тосыг хэлнэ. Царцаж л байгаа бол холестринтэй гэсэн үг. Царцсаар байхад холестрингүй гэж худлаа мэдээлэл өгөхөө болих хэрэгтэй юм. Шар тос, өрөм, зөөхий ч ялгаагүй. Хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд дотор өөх нэмэгдэнэ.
Хийжүүлсэн ус ясны сийрэгжилтэд хүргэдэг
Уураглаг, ислэгтэй бүтээгдэхүүн, бүхэл үрийн гурилыг өдөр тутамдаа хэрэглэх ёстой. Мэдээж шингэн ихээр ууна. Тэрнээс өнгөтэй ус, хийтэй ус, янз янзын жимсний шүүсэн дэх фосфорын хүчил, сахар орлуулагч зэрэг химийн бодисууд нь хорт хавдар үүсгэж, ясны сийрэгжилтэд хүргэнэ.
Буцалгасан усандаа чимх хужир хийж уу
Крантны усыг заавал шүүх ёстой. Хэрвээ шүүлтүүр үгүй бол буцалсан усандаа нэг чимх хужир хийгээд, хэсэг хугацааны дараа ууна. Хужиртай усан дахь химийн хүнд металиуд нэгдээд доороо туначихдаг юм. Өнөөдөр кофег ч зүгээр ууж чадахаа больчихсон. Сүү, сахар орлуулагч нэмээд хор болгоод уучихаад байх юм. Орчин үед химийн мэдлэггүйгээр амьдрахад хэцүү болсон цаг. Сахар нь есөн үзүүртэй зүү мэт судсыг \”урдаг”. Инсулин сахарыг задалдаг. Гэтэл биеэс ялгарч байгаа инсулин нь тэр сахарыг задлах хэмжээндээ хүрч чаддаггүй.
Хиам бөөрний дутагдалд оруулдаг
Мах \”ориг”-оороо байхад хиамыг хэрэглэдэг. Хиамыг хийхийн тулд ашигласан нитрит нь махтайгаа урвалд ороод нитрозамин гэж бодис үүсдэг. Нитрозамин нь бөөрний дутагдалд оруулдаг гэмтэй. Давс ихэдвэл судас хатуурна, бөөрөнд чулуу үүснэ, улмаар бөөрний дутагдалд орно. Мах бол төмрийн эх үүсвэр. Гэхдээ боловсруулахдаа ус, уураар болгож хэрэглэнэ. Мэдээж нитэгийг нь авч хаяна.
Муудахгүй, гашилахгүй байна гэдэг аюултай
Байгалийн гаралтай юм бол задарч байх ёстой. Сүү тараг гашилж, мах ялзраад муудах ёстой. Муудахгүй, гашилахгүй байна гэдэг аюултай. Агаарын микроб дийлэхгүй байхад ходоодны шүүс дийлэхгүй шүү дээ.
Кофейны агууламж ихтэй шоколад чанартай байдаг
Сайн чанарын шоколадыг кофейны агууламжаар нь хэмждэг. Манайд орж ирж байгаа шоколадны кофейны агууламж маш бага. Уг нь 70-80 хувьтай байж шоколад чанартайд тооцогдоно. Гэтэл манайд кофейн байхгүй баахан дүүргэгч болох транс тосны хольцтой байна.
1 comment
uridah ongorson saihan tsagiig mn muulj bichdeg humuus orig hunsiig ylgah chadvargui haragdah ongo hiimel yumaar setgelee huurch oorsdiigoo horduuldag odooniih uneheer jinhen huns medehgui yumnii amt idej uzehed shuud medegddeg uuniig anh hytadruu yvj bihdaa medersen hairch bigaa hoolnoos n asar muuhai bigliin bus garaltai uner unerteed gaihaj idej chadahgui bisn chn dagaj yvsan mongolchuud ogt medehgui goe hool geed ideed bisn eh oronoo golj gonshignoj gomdol nehdeg ymarch humus idej hool huns ch undsen chanartaaa adilhan bidg yum bilee haana undesnii erh ashig es zanshil n heveeree bn tend buh yum n origooroo bidg uuniig Ypon Soo kazahstan Uuliihan buren notolj bn tednii uul us n tsever tungalag urgamal nogoo huns n ekolog getel bid anarhi ardchilal AH huurtagdaj alich ugui hytadiin garaas hunsee avch idseer …uhseer