Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхээс хүргүүлсэн санлын дагуу Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж, ээлжит бус хуралдааныг зарласан билээ. Өнөө өглөө 9 цаг 30 минутанд товлогдсон уг хурал 15 цаг хүртэл хойшиллоо. Шалтгаан нь НИТХ дахь МАН бүлэг нь саналаа нэгтгээгүй, нөгөө талаар дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэх учраас ийнхүү хойшилж байгаа НИТХ-ын дарга С. Амарсайхан хэвлэлийнхэнд тайлбарлалаа.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын тухайд Төрийн ордонд очиж, Монгол улсын Ерөнхий сайдад ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд дуудагдсан байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын МАН төлөөлөгчид хотын даргыг огцруулах асуудал дээр зарчмын зөрүүтэй саналтай байна. Хэдхэн хоногийн өмнө хуралдсан НИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаасаа хотын даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “ Хангалттай “ буюу хяналт, шалгалтын биелэлтээр 85 хувийн үнэлгээ тавьсан.
Орон нутгийн засаг захиргааны бие даасан байдалд төрөөс хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Мөн Улаанбаатар хотын ирэх оны төсвийг хуулийн хүрээнд хоёрхон хоногийн дараа өргөн барьж байхад хот удирдлагагүй байж болохгүй гэсэн санал төлөөлөгчидөөс гарсан байна. Тиймээс саналаа нэгтгэж, НИТХ-аар хотын даргын асуудлыг хэлэлцэхээр түр завсарлаад байна.