Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Шашны сүмд нуугдсан хүчирхийлэгч – updown.mn

Шашны сүмд нуугдсан хүчирхийлэгч

Монголын нийгэмд шашны дэлхий нийтэд өргөн тархсан янз бүрийн урсгалууд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээрийн үр дагавар ямар болох талаар монголчууд өнөөдөр бага боловч нийгмээрээ хэлэлцдэг болоод буй. Ийм үед news.mn сайтын сэтгүүлч Н.Амгалантуул доорх өгүүллийг орчуулан нийтэлжээ. Нийгэмд өргөн түгээж, иргэдээ шашны нөлөө, муу үйлдлээс сэрэмжлүүлэх  үүднээс нийтлэлийг дамжуулан хүргэж байна.

Шүтэн бишрэх, даган дуурайх зүйлтэй тогтсон зарчимтай, үнэт зүйлтэй сүсэг бишрэлийг шашин гэдэг байна. Гол гурван шашин болох Буддын шашныг Будда, Исламын шашныг Мухаммед, Христийн шашныг Есүс гэдэг хүн бүтээсэн гэж үздэг. Тэдний бусдаас ялгагдах гол онцлог нь хүн яагаад нас бардаг вэ, яагаад муу зүйлийг хийгээд байна вэ, түүний үр дагавар юу вэ гэдгийн учрыг тайлж, гэгээрэлд хүрэх замыг бусдад заан сургаал номлолоо айлдсан гэдэг.

Дээрх гурван гол шашнаас гадна бидний мэдэх мэдэхгүй хэдэн зуун шашны урсгал чиглэл энэ дэлхий дээр оршин байгаа. Томоохон шашны урсгалууд нь дотроо мөн маш олон салбар, урсгалуудтай байдаг. Ямар ч шашны хамгийн гол сургаал бол нүгэл хийж болохгүй буян буюу бусдад ач тустай зүйл хий гэдэг. Буян хийгээд дараагийн амьдралдаа сайн төрлийг олж төрөх нь аливаа шашны гол зорилго.

Иймээс нийгэм эрүүл оршин тогтнож, хүмүүсийн харилцаа худал хуурмаг байх, бие биедээ муу зүйл хийхээс сэргийлэх хамгийн том зэвсэг бол шашин гэж үздэг билээ.

Шашин шүтлэг, бурхан, сүм хийд гэдэг үг хүн бүрийн сэтгэлд ариун дагшин, үнэн шударга, буян нигүүлсэл гэсэн ойлголттой хамт оршдог.

Харин сүүлийн үед шашинтай холбоотой бусармаг хэргүүд ихээр гарах болж, шашны нэрийг барьж мөнгө олох гэсэн башир санаатнууд ч ихэссэн байна. Ялангуяа бэлгийн хүчирхийлэл гэдэг зүйл шашин номын газар ихээр үйлдэгддэг нь хамгийн харамсалтай.

Ер нь сүүлийн үед ч гэлтгүй ийм төрлийн хүчирхийллийн хэлбэр аливаа шашны түүхэнд байсаар ирсэн бололтой. Сүм хийдүүдэд гарч байгаа бэлгийн хүчирхийлэлд зөвхөн охид эмэгтэйчүүд төдийгүй, залуу хөвгүүд ч өртдөг, өртсөөр ирсэн байна. Католик, Ислам, Христийн шашинтнуудын дунд бэлгийн хүчирхийлэл илүү байдаг бол хохирогчид ихэвчлэн хүүхдүүд, тэр дундаа хөвгүүд ихээхэн хувийг эзэлдэг ажээ.

Бүр Буддын шашны түүхэнд ч ийм бусармаг зүйл тохиолддог байсан гэнэ. Буддын шашны лам нарын дунд ийм хэрэг болж байсан гэдгийг Буддын шашны тэргүүн дээрхийн гэгээн Далай Лам есдүгээр сард Нидерландад айлчлах үеэрээ хүлээн зөвшөөрч энэ тал дээр анхаарал хандуулахаа мэдэгдсэн.

Мөн тэрбээр ийм хэргийн хохирогч болсон дөрвөн хүнтэй уулзаж ярилцсан байна. Мөн санваартан, лам нарын дунд ижил хүйстнүүд элбэг байдаг бөгөөд тэдний гол бай нь залуу хөвгүүд байдаг байжээ. Одоо ч ийм байдал мэр сэр байдаг гэнэ.

2013 онд өөрийгөө оюун санааны удирдагч, номлогч хэмээн нэрийдсэн Асарам Бапуг муу сүнснээс аврах ёслол үйлдэх нэрийдлээр 16 настай охиныг хүчирхийлсэн хэргээр ял тулгаж, бүх насаар хорих ял оноосон байна.

Тухайн үед Асарам 74 настай байсан ба өөрийгөө хүчин үйлдэх бие махбодийн чадавхгүй гэсэн боловч шинжилгээгээр бүх зүйл тодорхой болжээ. Түүнийг баривчлагдах үед итгэгчид нь эсэргүүцэн Энэтхэгийн томоохон хотуудад цагдаагийнхантай мөргөлдөж 12 хүн амиа алдсан байдаг.

Тэрбээр Энэтхэгийн хамгийн алдартай шашны номлогчдын нэг байсан бөгөөд итгэгчид нь түүнийг “Бапужи” буюу эцэг гэж дууддаг байв. Асарам 1970-аад оноос алдарших болж, 400 сүм, шашны сургуулиуд байгуулан, хэд хэдэн олон улсын хөтөлбөрүүд гаргаж байжээ. Түүний хэргийн дараахан Энэтхэгийн шашны салбарын тэргүүн Гурмийт Рам Рахим Син хоёр сүсэгтнээ хүчирхийлсэн хэрэг гарч, яллагдахад нь эсэргүүцсэн хүмүүс үймээн самуун дэгдээн 36 хүн амиа алдаж байсан юм.

2016 онд Бразил улсын Монтис Кларус хотод 54 настай номлогч таван настай охиныг хүчирхийлсэн  хэрэг гарч маш их шуугиан дэгдээж байсан билээ. Охин гэнэтхэн номлогч Яо да Силвагийн хичээлд суух дургүй болж, эцэг эхтэйгээ үг дуугарах нь цөөрч, өөртөө итгэлгүй, бусадтай харьцах харьцаа нь муудаж эхэлсэн байна.

Охиныхоо уг байдлыг анзаарч, санаа зовсон эцэг эх нь сэтгэл зүйчид хандахад охиныхоо өрөөнөөс түүнийг хүчирхийлэлд өртсөнийг илтгэх ямар нэг шинж тэмдэг байгаа эсэхийг шалгахыг зөвлөжээ. Тэд охиныхоо өрөөг сайтар нэгжсэний эцэст хураалттай олон ном дунд нуусан, хоёр гар зургийг олжээ. Гар зурагт түүнийг хүчирхийлж буйг харуулсан бөгөөд охин айдаст автан хашгирч буйг дүрсэлсэн байжээ.

2018 оны наймдугаар сарын дундуур АНУ-ын Пенсильвани мужийн Католик сүмийн санваартнууд бага насны хүүхдүүдийг хүчирхийлдэг байсан талаар нотлох баримт дэлгэгдэж тус мужийн 6 католик сүмийн 300 санваартан 1940 оноос хойш бага насны хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг байсан нь илэрч байжээ. Санваартнуудын ёс бус үйлдлийн золиос болсон 1000 гаруй хүүхэд бий гэж эхний байдлаар мэдэгдсэн ч зарим сүмийн тайлан үрэгдэж, алга болсон учир хохирогч болсон хүүхдүүдийн тоог баттай хэлэх боломжгүй байв.

Хохирогчдын нэг “Би 13 настай байхдаа хүчирхийлүүлж байсан. Тухайн үед санваартан миний чихэнд бурхан үүнийг хийх ёстой гэж надад хэлсэн гээд намайг хүчирхийлсэн. Би маш их айж бас өвдсөн. 15 жилийн өмнө болсон ч тэр хэрэг өчигдөрхөн мэт тод санагдаж байна” хэмээн хэлж байжээ.

Пеннсилвань муж улсад 3.2 сая католик шашинтан амьдардаг. Тэдний ихэнхийг хамардаг зургаан том сүм хийдийг шалгасны үр дүн ийнхүү гарсан байна. Сүмийн удирдагчид, хамба лам нар нэр хүндээ унахаас сэргийлэх, санхүүгийн хохирол хүлээхээс зайлсхийхийн тулд хэргүүдийг нуун дарагдуулж байсан гэж шүүх дүгнэжээ.

Тэд бага насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг хүчирхийлэхээс гадна бэлгийн харилцаанд уруу татдаг болох нь ч тогтоогдсон байна. Хүүхдүүдийн уух зүйлсд мансууруулах бодис хийн хүчирхийлдэг бөгөөд эсэргүүцэл үзүүлсэн хүүхдийг зодож бэлгийн дүр хүслээ зүй бусаар хангадаг байсан гэнэ. Нэрээ нууцалсан гэрчийн мэдээлснээр “Санваартнууд нэг хүүг нүцгэлэн цовдлогдсон Христийн байрлалаар зогсоож порнограф сэдэвтэй зургууд авч байсан” гэжээ.

Хамгийн сүүлд БНСУ-ын нийслэл Сөүл хот дахь “Mamin Central Church” гэх Христийн шашны сүмийн номлогч И Жэ Рук тус сүмийн итгэгч найман эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр 15 жилийн ял авсан.

Хүүхэд байхаасаа тус сүмд явж эхэлсэн хохирогч эмэгтэйчүүдийн ярьснаар номлогч И Жэ Рук нь маш их эрх мэдэлтэй бөгөөд итгэгчид нь түүнийг “бурхан” мэт тахин шүтдэг гэжээ. Тиймээс түүний хэлсэн үгнээс зөрөх хүн байдаггүй, хэлсэн үг бүрийг нь дагаж биелүүлэхэд бэлэн байдаг байна.

Энэ оны эхээр гурван эмэгтэйг гэртээ дуудан аваачиж хүчирхийлсэн тухай мэдээлэл анх цагдаагийн байгууллагад иржээ. Ингээд тавдугаар сард түүний хохирогч гэх найман эмэгтэй гомдол мэдүүлж түүнийг баривчилсан гэв. Тэрбээр хохирогч эмэгтэйчүүдийг удаан хугацааны турш хэдэн арван удаа хүчирхийлж байсан нь нотлогджээ.

Зөвхөн хэрэг нь илэрч шуугиан тарьсан нь дээрх хэргүүд боловч илрээгүй, айж эмээж дарамтанд орсондоо эсвэл бусдад хэлэхээс ичиж зовсондоо хичнээн олон хохирогч дуугүй өнгөрч, насан туршдаа сэтгэлдээ айдас түгшүүрийг тээн амьдарч байгааг хэн ч мэдэхгүй.

Эх сурвалж: NEWS.MN

updown.mn

Мэдээний админ

Learn More →

3 thoughts on “Шашны сүмд нуугдсан хүчирхийлэгч

  1. Зочин 2018-11-23 13:06 at 13:06

    Бузрын юмнууд .номлогч гэнэ шүү.

    Хариулах
  2. Монголхүү 2018-11-23 19:20 at 19:20

    Үхээрийн муу христчин хүүрүүдийг гаргавал таарна

    Хариулах
  3. хрр 2018-11-24 00:25 at 00:25

    Энэтхэгт ном сурахаар яваад лам нарт хүчиндүүлж сэтгэцийн өвчтэй болсон хөдөөний лам хүүхдэд байсан. Нуугаад л өнгөрсөн

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн