Өнөөдөр хуралдаж Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах эсэхийг шийдэх байсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан хойшиллоо. Уг хурлаар Ерөнхий сайдын гаргасан хотын дарга С.Батболдыг албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байв.
Өглөө 09:30 цагт товлсон хуралд гишүүдийн ирц хүрээгүй тул хурал хойшилжээ. НИТХ-ын 45 төлөөлөгчтэй. Тэдний 35 нь МАН, 11 нь АН-ын гишүүд юм. Өглөөний хуралд 17 төлөөлөгч ирсэн. Өдөр 12.00 цагийн байдлаар гишүүдийн тоо 24-т хүрсэн байна.
Нийслэлийн ИТХ дэх намын бүлгүүд 14:00 цагаас дахин хуралдаж, хуралдааныг 15:00 цагт эхлүүлэхээр товлоод байна.