Өчигдөр буюу /2018.11.20/ Мягмар гарагт Москва хотын Шереметево олон улсын нисэх буудалд ховор тохиолддог осол гарсан талаар тус буудлын олон нийттэй харилцах албаны захирал Анна Захаренко мэдээлжээ. Москвагаас Афин хотын чиглэлд нисэх гэж байсан онгоц хөөрөх зурвас руу явж байхдаа хүн дайрч, амийг нь хөнөөсөн байна.
Нисэх багийн бүрэлдэхүүн 20:10 цагт онгоц нь замдаа ямар нэг биеттэй мөргөлдсөн тухай хяналтын төвд мэдээлж, шалгахад амиа алдсан хүний цогцос олджээ. Цагдаа нар хэргийн газар ирж, амь үрэгдсэн хүнийг хэн болохыг тодруулсан байна. Хохирогчийн талаар цагдаагийн газар ямар нэг мэдээлэл өгөөгүй гэнэ.
Эх сурвалж: ТАСС