Тэнцвэржүүлсэн шим тэжээлийн салбарын диетологич Анастасия Кургиниан энэ сарын 14-16-нд Herbalife Nutrition компанийн урилгаар Монголд айлчлах гэж байна. Тэрээр манай улсад айлчлах хугацаандаа эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнс тэжээлийн боловсролын тухай лекцүүдийг зорилтот хүрээнийхэнд тавих юм. Тодруулж хэлбэл ШУТИС-ийн Хүнс шим тэжээлийн тэнхим, Нийгмийн эрүүл мэндийн төвийн Хоол хүнс шим тэжээлийн төвийнхөнд тэнцвэржүүлсэн шим тэжээл, эрүүл зөв хооллолтын тухай ярилцаж харилцан туршлага солилцоно.
Шим тэжээлийн салбарт найман жил ажилласан туршлагатай тэрээр Беларусь улсын анагаах ухааны их сургуулийг төгсчээ. Эрүүл хооллолтын курс лекцийн үндэслэгч гэдгээрээ улсдаа танигдсан мэргэжилтэн бөгөөд хүнс тэжээлийн сэтгэлзүйчээр мэргэшсэн нэгэн юм байна. Хоол хүнсний чиглэлээр багшлахаас гадна ганцаарчилсан зөвлөгөө өгдөг аж. Мөн олон нийтийн нэвтрүүлгүүдэд мэргэжилтний хувьд байнга оролцож, тэнцвэржүүлсэн шим тэжээлийн асуудлаар телевиз, радио сувгуудад ярилцлага өгч, веб сайт, сэтгүүлд нийтлэл бичдэгээрээ эх орондоо танигджээ.
Компанийн тухай товч тайлбарлавал:
Herbalife Nutrition компани нь дэлхийг илүү эрүүл, илүү аз жаргалтай болгох зорилготой олон улсын хүнс шим тэжээлийн компани юм. Herbalife Nutrition компани нь 1980 оноос эхлэн хүнс шим тэжээлийн бүтээгдэхүүн болон хөтөлбөрүүдээр дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчлөх эрхэм зорилго тавин, хүнс шим тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Herbalife Nutrition компани, бие даасан гишүүдийн хамтаар дэлхий дахинд тулгамдаж буй шим тэжээлийн дутагдал, таргалалт, хүн амын хөгшрөлт, эрүүл мэндийн зардлын өсөлт мөн бүх насныхны хувийн бизнес эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Herbalife Nutrition компани нь хэрэглэгчиддээ өөрийн үйлдвэрт үйлдвэрлэсэн өндөр чанартай, шинжлэх ухааны үндэслэл, судалгаан дээр бүтсэн бүтээгдэхүүнүүд санал болгодог. Түүнчлэн хэрэглэгчиддээ бие даасан гишүүдийн тусламжтайгаар ганцаарчилсан сургалт, зөвлөгөө өгч, мөн тэднийг дэмжих хүрээлэл, хамт олон бий болгон эрүүл, идэвхтэй амьдралд уриалдаг.
Herbalife Nutrition компанийн нэмэлт шим тэжээлийн жин зохицуулах, эрч хүч сэргээх, фитнесийн болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 90 гаруй улс оронд зөвхөн тус компанийн бие даасан гишүүдээр дамжуулан худалдан авах боломжтой.
Herbalife Nutrition компани нийгмийн хариуцлагын хүрээнд эмзэг бүлгийн хүүхдүүдэд сайн шим тэжээл хүргэх зорилгоор Herbalife Nutrition Шим Тэжээлийн Сан (HNF), CASA Herbalife хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг. Түүнчлэн Herbalife Nutrition компани нь дэлхийн хэмжээнд 200 гаруй баг, тамирчид, спортын арга хэмжээг ивээн тэтгэдэг.
Herbalife Nutrition компани нь дэлхий дахинд ойролцоогоор нийт 8300 ажилтантай бөгөөд компаний хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж (NYSE: HLF) дээр борлуулагдаж, 2017 онд ойролцоогоор 4.4 тэрбум ам.долларын цэвэр борлуулалт хийсэн юм. Та дэлгэрэнгүй мэдээллийг Herbalife.com эсвэл IAmHerbalife.com вэбсайтуудаар орж авна уу.
Herbalife Nutrition компани нь мөн хөрөнгө оруулагчдыг тусгай харилцах вебсайт болох ir.herbalife.com хаягаар зочлохыг урьж байна. Энэхүү вебсайт дээр санхүүгийн болон бусад мэдээлэл тогтмол шинэчлэгддэг.