“Ард Түмний Олонхийн Засаглал Нам” /АТОЗН/, Монгол Шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг Улсын Дээд шүүх өчигдөр (2018.11.12) хянан хэлэлцжээ.
Гэвч дээрх хоёр намын хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.
Хэрэв хүсэлт гаргагчид нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм. Ийнхүү Монголын улс төрийн хүчин болох намын тоо 29 хэвээр үлдлээ.