2018-11-13 16:191min03

Засгийн газрыг огцруулах саналд 36 гишүүн нэгдээд байна

hayanhyarvaa

Ерөнхий сайд өчигдөр (2018.11.12) МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр гурван хүний нэр цохон хариуцлага тооцуулах тухай асуудлыг хөндсөн. Харин нөгөө талаас У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тухай асуудал хүчээ аваад байгаа билээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өчигдөр энэ талаар мэдээлэлдээ дурдсан. Тэрээр энэ Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлэснээ мэдэгдсэн юм.

Түүний өөрийнх нь албан бланкин дээр цуглуулж буй гарын үсгийн тоо одоогоор 36 болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Хуулийн дагуу УИХ-ын 76 гишүүний 1/3 нь гарын үсэг зурж дэмжсэн тохиолдолд Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх учиртай.