Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөх тухай хэдэн жил яригдлаа, өөрчлөх нь зүйтэй гэдэг талд бид санал нэг байна. Ярилцаж байгаа болохоор нэг шийдэлд хүрэх л байлгүй. Харин огт ярихгүй байгаа асуудлын тухай саналаа хэлэх гэсэн юм. Үүнд:
1. Үндсэн хуулийн дарааллын хоёрдугаарт хүний эрх, эрх чөлөө гэж байгаа бидний ойлгож байгаагаар энэ дэлхий дээр хар, цагаан, шар арьстан амьдардаг. Цагаан арьстан хар арьстнаа дээрэлхэж, зарц боол шиг харьцаж ирсэн. Нийгэм хөгжихийн хэрээр хар арьстан нь “Бид адилхан хүн л юм чинь дээр доор ялгаа байхгүй” гэж цагаан арьстныхаа эсрэг тэмцэж амиа алдаж байсныг бид мэднэ. Арьс өнгөөр ялгаварлах асуудал Монголд огт байхгүй. Монгол иргэн төрөөд 16 нас хүртлээ эцэг, эх асран хамгаалагчийн гар дээр өсч насанд хүрээд эрх чөлөө, үүрэг хариуцлагаа өөрөө хариуцах ёстой. Үүнийг л Үндсэн хуулиар баталгаажуулж өгөх нь зөв. Энэ эрх үүргийн нэгдлийг хэзээ ч хэн ч салгаж үл болох асуудал юм.
2. 1992 оны Үндсэн хуульд байгаа сүлд нь хаашаа яваа, хаана хүрэх, өгсч уруудаж яваа гэх мэт асуудал тодорхойгүй. Монгол Улс далайд гарцгүй Ази тивийн цээжинд хуурай газар оршдог. Гэтэл баруун тийшээ хартал Атлантын далай, зүүн тийшээ харвал Номхон далай дээгүүр яваа юм шиг харагдцаг. Монголчууд эрт дээр үеэс бэлгэ дэмбэрэлийг эрхэмлэж ирсэн. Хуучин сүлдэнд уулын оргил дээгүүр нар мандаж, тэр өөд морьтой хүн явж байгаа энэ нь гэрэлт ирээдүй өөд Монгол Улс явж байгаа юм. Энэ тухай уралдаан зарлаж шалгарсан бүтээл нь энэ юм. Хуучин юмыг өөрчлөхийн тулд биш авах гээхийн ухаанаар хандах нь зүйтэй болов уу. Энэ хоёр зүйлийг л засаасай гэж хүсч байна. Сүлдний талаар уралдаан зарласан ч болно шүү дээ.
Д.Цэрэндаш /Дархан-Уул аймаг