УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон бүлгийн дэд дарга Б.Саранчимэг нар мэдээлэл хийлээ. Бүлгээр Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Төрийн төв байгууллагаас гаргасан шийдвэрийг Захиргааны хууль хянан хэлэлцэхгүй байх өөрчлөлтийг Засгийн газар оруулж ирсэн. Бүлгээр хуулийн төслийг хэлэлцээд тодорхой асуудалд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн.
Учир нь Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл өргөн цар хүрээг хамарсан, их өөрчлөлт оруулсан байна гэж үзсэн. Тиймээс УИХ-аас гаргасан шийдвэртэй холбоотой Засгийн газрын гаргасан тогтоол шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хэлэлцэх өөрчлөлт оруулъя гэсэн шийдвэр гаргасан” гэв. Бүлгийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-УИХ алдаатай шийдвэр гаргавал яах вэ?
-УИХ-ын үйл ажиллагааг Үндсэн хуулийн Цэц хаянаж байгаа. Бараг өдөр бүхэн л Үндсэн хуулийн цэц УИХ-аас гаргасан шийдвэрийг хэлэлцэж байна.
Эх сурвалж: Itoim.mn