МАН-ын төв байр өнгөрсөн амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй өнжсөн байна. Ямар үйл явдал болох талаар урьдчилсан мэдээлэл огт гараагүй. Гэвч бүх хүн тарсан амралтын өдрийн сиймхийг тааруулж 100 гаруй залуу намын дарга У.Хүрэлсүхийн урилгаар Тусгаар тогтнолын ордны “Их танхим”-д цуглажээ.
Ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх цугласан залууст “Засгийн газар нь унахаас хамгаалаарай, гарч тэмцээрэй. Жагсана шүү” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн гэх мэдээлэл байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нарын зүгээс Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсэг бүхий албан бичгээ өргөн барьсан тохиолдолд намын даргынхаа даалгавраар “Туг баригч” хийх үүрэг авсан залуус Сүхбаатарын талбайд гарч тэмцээд зогсохгүй, Төрийн ордныг тойрсон жагсаалыг зохион байгуулах сурагтай байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар Ж.Мөнхбат гишүүний хэвлэлийн хурал болон Д.Хаянхярваа гишүүн Засгийн газрыг огцруулах албан бичгээ өргөн барьсан тохиолдолд Намынхаа даргын өгсөн үүргийн дагуу тэдгээр залуу жагсаж, тэмцэх бололтой.
3 comments
Ийм зүйл арай үгүй байлгүй дээ. бүхэл бүтэн намын дарга ерөнхий сайд гэсэн албан тушаалтай нөлөө бүхий лидер ийм лойцон юм яриад байж байхгүй биз. энэ нам нь үндэсний хэмжээний гэдэг биз дээ. арай нөлөө багатай хуйвалдааны аргаар гарч ирсэн намын лидер юм уу?хэдэн залуус гэсэнээс ард түмний дэмжлэг хүсэж байгаа тухай Эрдоган шиг л FB-р live хийхэд л хангалттай шдээ.Туркын цэргийн эргэлтийг сайхан нам дараа биз дээ. Хүрэлсүх минь нэг юм бодно байгаа…
Хүрэлсүх энэ бүхнээ төлөвлөсөн жүжиг байна. Тийм ч учраас ард түмнээсээ дэмжлэг хүснэ гэж УИХ ын чуулган дээр хэлжээ. Ийм ч Ерөнхий сайд гэж байх уу? захиалгатай хэдэн залуус чинь ард түмнийг төлөөлөхгүй. цөөхөн монголчуудыг үймээнд хутган байж өөрийн суудал нэр хүндээ хамгаална гэж тооцож байгаа бол эндүүрэл шүү. хулхи хурандаа гуай
нуруу нь гэмтсэн гэсэн яалаа