“Засгийн газар нь ч огцоръё, УИХ нь ч таръя… Би УИХ-ын хурлын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд өөрийнхөө албан бланк дээр УИХ-ыг тараах гишүүдийн гарын үсэг цуглуулна. Дэмжиж байгаа гишүүд миний бланк дээр гарын үсэг зураарай гэж уриалж байна. Тоглоомоо булаацалдаад хоорондоо зодолдож байгаа хоёр хүүхдийг аав нь хонгон дээр нь шавхуурдаад өгөхөөр хоёулаа чимээгүй болдог. УИХ, Засгийн газар хоёрт ард түмэн шавхуур өгөх цаг нь болжээ.” гэж нэгэнтээ мэдэгдсэн хүн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Д.Хаянхярваа гишүүний араас түүчээлэн Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулна гэдгээ тэрээр чуулган дээр мэдэгдсэн юм.
Харин ингэж мэдэгдсэнийх нь маргааш түүний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхийг зодож гэмтээсэн хэрэг гарсан гэнэ. Энэ талаар өчигдөр Ж.Мөнхбат гишүүн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Энэ явдал улс төртэй холбоотой хэмээн үзэж буйгаа илэрхийлж тэрээр ийн бичсэн байна.
1 comment
чи өөрөө саналаараа зайлж болохгүй байна уу