Бүсгүй үнэхээр олон бэрхшээл адал явдал дундаас өөрийн хайртай учирсан. Гэвч хэр удаан байх тухай өдөр болгон бодсоор л. 90 см өндөртэй, биеийн жин 47 кг, 18 нас хүртлээ 200 удаа яс нь хугарч байсан Шон Стивенсон – Өгөөмөр сэтгэл зүрхтэй дотоод энерги нь оргилсон асар хүчтэй ган мэт тэсвэр тэвчээртэй агуу их хүсэлтэй, “жижигхэн Америк” хүн хочтой билээ.
Жижигхэн хүн Шон Стивенсон 1979 оны тавдугаар сарын 5-нд Чикагод төрсөн. Хүүг төрсний дараа ээж аавд нь генийн хамгийн хүнд өвчтэй ясны эмгэгтэй хэмээн хэлсэн байв. Түүнийг гурав хоног амьдрах болно гэсэн ч эцэг эхийн гайхалтай хайр түүнийг амьдруулсан аж. Тэр өдөр хоногтой бус нэг хоромтой тэмцдэг .
1998 онд өөрийнхээ хийж болох байж болох сууриа олсон асар хүчтэй энэ залуу их сургуулиа төгсч гайхалтай сэтгэл засалч гипнозч болсон. Түүний зохиол маш олон удаа шилдгээр шалгарч Цагаан ордонд болон олон шоу нэвтрүүлэгт уригдан Опра Уинфритэй санал бодлоо солилцож байсан. Тэр төгс гоо бүсгүй Миндитэйгээ 2011 онд танилцан 2012 онд хуримласан. Минди өөрийн нөхөртөө маш их хайртай. Одоо тэд Аризоне мужид амьдарч байна.
Сайхан Уул