Торгоны замаар тэмээтэй аялж буй Н.Байгалмаа гадаадын иргэнийг залилсан эсэх асуудал дэлгэгдэж цахим орчинд дуулиан тарьж байв. Тухайн үед Н.Байгалмаа болон Рой Страйдер нар зөрүүтэй мэдээлэл өгч байсан юм. Тэгвэл асуудал хэрхэн эхэлсэн талаар болон бусад асуудлын талаар тэд шүүх хуралд оролцохдоо хэлсэн байдаг. Бид тэдний хэлсэн үг, тайлбарыг нэмэлт хачиргүйгээр хүргэж байна.
Мөнгө залилсан гэх энэ хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн юм. Шүүх хуралд нэхэмжлэгчээр Рой Страйдерыг төлөөлж А.Э, хариуцагчаар Н.Байгалмаа оролцсон бөгөөд Н.Байгалмаагийн нөхөр И.Нямдорж анхан шатны шүүх хуралд оролцоогүй. Гэхдээ шүүхэд тайлбар гаргасан байдаг.
Рой Страйдер: 83 303.80 евро буюу 237 396 812.60 төгрөгийг нэхэмжилж байна
“Миний бие анх Монгол улсын иргэн Н.Байгалмаатай 2011 оны 5-6 дугаар сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод танилцсан. Тухайн үед би Монгол дахь хууль бус алт олборлолтын талаар хоёр дахь номоо бичихээр Цэрэн Турс компанийн Э.Ц-тэй хамтран ажиллаж байсан бөгөөд тэрээр намайг өөрийн гэр бүлийн гишүүн хамаатны эхнэр хэмээн Байгалмааг анх танилцуулсан билээ. Би аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэн Монгол улсад хийх аялал зохион байгуулж байсан ч тухайн үеийн түнш маань 2016 оноос үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсноор хамтран ажиллах өөр аялал жуулчлалын компани хайж байсан болно.
Ингээд Байгалмаагийн “Оффроуд Тур” компани хямд үнэ бүхий аялал санал болгосон тул өөрийн зохион байгуулж буй групп аялалдаа түүний компанийн үзүүлэх үйлчилгээг авахаар шийдвэрлэсэн юм. Дараа дахин уулзахад Байгалмаа өөрийгөө нөхрөөсөө салсан гэж хэлж, улмаар 2016 оны 9 сард миний аялал жуулчлалын компаниас зохион байгуулсан Эстонийн групп аялагчдад зориулан Баруун Монголд хийсэн аяллын үеэр надтай хайр дурлалын харилцаа тогтоосон юм. Тухайн үед тэрээр нөхөр болох Идемагийн Нямкагаас 2 жилийн өмнө албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан, цаашид Европт суурьшин надтай шинэ амьдрал эхлүүлэх хүсэлтэй буйгаа хэлж байсан. Н.Байгалмаа нь надад байнга л өөрийнх амьдралд шийдэх шаардлагатай нэг чухал асуудал байгаа гэж хэлдэг байсан.
Тэрээр худалдан авах зорилгоор Улаанбаатар хотод шинэ орон сууцанд орсон ч эдийн засгийн хямралаас шалтгаалан орон сууцныхаа үнийг төлөх зээл авахад хүндрэлтэй буй талаар байнга ярьдаг байсан. Хэдэн сарын дараа Эстонид ирсэн бөгөөд бүрмөсөн нүүж ирэхэд саад болж байгаа цорын ганц асуудал нь орон сууцыг худалдан авах мөнгөнөөс болоод байна гэж хэлсэн. Тэрээр анх 2016 оны 12 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод надаас 7,500 евро зээлж авсан, дараа нь намайг ятгасаар байгаад сууцныхаа үнийг төлнө гэсэн зорилгоор нэмж жилийн 15 хувийн хүүтэй 50,000 еврогийн зээл авсан.
Бид 2017 оны 02 сарын 13-ны өдөр NR 01/11.01.17 дугаар зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан. 2017 оны 01 сарын 14-ний өдөр мөнгөө авсны дараа түүний зан ааш бүрэн өөрчлөгдөж, тэрээр өөрийн нөхөр Идемагийн Нямкагаас албан ёсоор салаагүй, тэд гэр бүл хэвээрээ гэдэг нь надад тодорхой болсон. 2017 оны 01 сарын сүүлээр, 02 сарын эхээр тэрээр хоёр дахь удаагаа Эстонид ирээд миний гар утас болон хувийн компьютерт зальжин аргаар нэвтэрч өмнө бидний хооронд Фейсбүүкээр бичиж байсан захидлууд, албаны болон хувийн цахим шуудангаар харилцсан зүйлс болон өмнө нь өөрийн илгээж байсан болон хамтдаа авахуулсан зургуудыг устгахаар оролдсон, ихэнх нь амжилттай болсон. Н.Байгалмаа нь нөхөр, хүүхдүүдийн хамт өөрийн байрандаа тайван амьдрах хүсэлтэй байгаагаа хэлсэн.
Мөн 2017 оны 4-5 сард эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хийх боломжгүй болсон, эрүүл мэнд муудсаны улмаас амь насанд нь аюул учирсан хэмээн надад мэдэгдэж байсан. Дараа нь 2017 оны 6 дугаар сарын эхээр намайг дахин битгий холбогдоорой гэж хэлсэн бөгөөд өнөөг хүртэл би түүнтэй ямар ч харилцаа холбоогүй байсан. Гэтэл олон нийтэд түгээсэн мэдээнээс Байгалмаа нь Монголоос Европ тив хүртэл ирэх 3-4 жилийн хугацаанд, үргэлжлэх тэмээн аялал зохион байгуулахаар, төлөвлөж буйг олж мэдсэн.
Түүний эрүүл мэндийн байдал сайн, тэр ч байтугай Монгол улсаас гарч өөрт ногдох хариуцлагаас, үүнд бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хүрээнд өөрийн авсан зээлийн төлбөрөөс зайлсхийх зорилготой байгаа нь тодорхой болсон билээ. Байгалмаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээл болон хүүгээ төлөхийг удаа дараа сануулж байхад ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй тул зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлд заасны дагуу би гэрээнээс татгалзаж өөрт учирсан хохирлоо бүрэн гаргуулж өгөхийг хүсч энэ нэхэмжлэлээ гаргаж байна. Зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг Улаанбаатар хотод, Монгол улсын шүүхэд хандан шийдүүлэхээр тохиролцсон болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч миний бие шүүхэд хандан дараах шаардлага гаргаж байна. Миний бие гэрээнээс татгалзсан тул өөрт учирсан хохирлоо гаргуулах, Үүнд үндсэн зээл 57,500 евро, үүнд хамаарах хүү, хугацаа хэтрүүлсний торгууль алданги 25,803.85 евро, нийт 83,303.80 евро буюу 237,396,812.60 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Тухайн үед хариуцагч Н.Байгалмаа байрны зээлээ төлөөд дуусвал надтай хамт амьдарч болно гэхдээ надад мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь Эстонийн Грассхоппер компанитай жилийн 15 хувийн хүүтэй 50,000 еврогийн зээлийн гэрээг байгуулж, энэ компаниас 2017 оны 01 сарын 17-нд Луминор банкин дахь ЕЕ111700017000204158 тоот данс руу 50,000 евро орж тэр өдрөө хариуцагч Б гийн Голомт банкин дахь 310510…. дугаартай данс руу энэ мөнгийг шилжүүлсэн.
Зээлийн гэрээний барьцаа болгон өөрийн болон эмэгтэй дүү Ева Силласте-ийн Мускарму тосгонд байх өөрсдийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан. Эстони Улсын иргэн Жоел Хирв нь зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгож батлан даалтын гэрээнд гарын үсгээ зурсан. Миний Грассхоппер компанитай байгуулсан зээлийн гэрээгээр 50,000 еврогийн зээлийн хүүд хуанлийн жилийн 15 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцож гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан, Хэрэв гэрээний заалтыг зөрчвөл зөрчсөн тохиолдол бүрт 10,000 еврогийн торгууль ногдуулах тухай гэрээндээ заасан. Өнөөдрийг хүртэл би үндсэн зээл, зээлийн хүүг сар бүр хугацаанд нь Грассхопер XXКомпани рүү шилжүүлж байна. Хариуцагч нар надаас зээлсэн мөнгөө эргүүлж өгөхгүй байгаа тул зээлдүүлэгчид хүсэлт тавьж гэрээгээ 6 сараар сунгасан.
Хэрэв хариуцагч нар надаас 57,500 евро зээлээр өгөөч, туслаач гэж гуйгаагүй бол би бусдаас зээл авах, хүү төлөх шаардлагагүй байсан. Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй, тэдгээрийн буруугаас шалтгаалж миний бусдад хүү төлсөн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарт Грассхоппер компаниас мөнгө авч зээлдүүлсэн, би компанид зээлсэн мөнгөө буцаан төлөхийн тулд хүү төлсөн нь өөрт ашиггүйгээс гадна зээлийн хүүг өөрөөсөө төлснөөр надад ирэх байсан орлого, хөрөнгө багасаж, алдагдал хүлээж байгаа нь надад хохиролтой юм.
Нэхэмжлэгч би өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж үзэж байна. Надад учирч байгаа хохирол зээлээ төлж дуусах хүртэл нэмэгдэх нь гарцаагүй. Грассхоппер ХХК-иас зээлсэн 50,000 еврог буцаан төлөх хуваарийн дагуу өнөөдрийн байдлаар зээлийн хүүнд 7,974.68 еврог төлсөн. Иймд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас надад учирсан хохирол гэж Грассхоппер ХХК-нд зээлийн хүүд шилжүүлсэн 7,974.68 евро буюу 23,627,701 төгрөгийг хариуцагч Н.Байгалмаа , И.Нямка нараас гаргуулж өгнө үү.
Хариуцагч Байгалмаад 57.500 евро зээлүүлсэн тул зээлийн гэрээ байгуулах хэрэгтэй гэж хэлэхэд тэрээр зөвшөөрч байсан. Зээлийн гэрээг Эстонид Н.Б хуралд оролцох гээд ирэхэд нь 2017 оны 02 сарын 13-ны өдөр NR01/11.01.17 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Н.Байгалмаа зээлийн гэрээний заалтыг бүрэн хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан.
Тэрээр зээлийн гэрээний нөхцөлүүдийг бүрэн ойлгосны үндсэн дээр сайн дураараа хэн нэгний дарамт шахалтгүйгээр гарын үсгээ зурсан гэдгийг гэрч Мааржа Лийза Линдре болон Клеменс Августин Касема нар гэрчилдэг. Үүнээс гадна, хариуцагч зээлийн гэрээний нөхцлийг бүрэн ойлгосноо нотлон зээлийн хүүг өөрөө тооцоолон гаргаж 2017 оны 02 сарын 14-ний өдөр нэг сарын хүү гэж 750 евро, 2017 оны 04 сарын 04-нд өөрийн 3105102198 данснаас Р гийн ЕЕ111700017000204158 данс руу 2 сарын зээлийн хүү гэж 1,112 евро тус тус шилжүүлсэн. Өнгөрсөн 5 дахь өдөр хийсэн үзлэгээс энэ талаар мөн бичсэн байдаг. 2017 оны 03 сарын 05-ны өдөр цахим захидалд “би мөнгөө өгч чадахгүй байна, энэ сарын мөнгийг төлөхөд чухал асуудал үүсээд байна” гэсэн захиа ирсэн байдаг.
Энэ гэрээ бол үнэхээр талуудын сайн дурын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу байгуулсан. Хэрэв хариуцагч гэрээнд заасан зээлийн нөхөцлөө ойлгоогүй бол ийнхүү зээлийн хүүгийн тооцоог ийнхүү нарийн гаргаж нэхэмжлэгчид мөнгө шилжүүлэхгүй байсан. Өөрөөр хэлбэл зээлийн харилцаа бодит гэдгийг хариуцагч Н.Байгалмаа 2 удаагийн үйлдлээр хийгдсэн байна. Хариуцагч Н.Байгалмаа нөхрийн хамт нэхэмжлэгчээс авсан мөнгөөр өөрийн гэр бүлийн хэрэгцээндээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, .. байр, .. тоот байр худалдаж авсан болох нь ээж Н гийн гэрчийн энэ зээлээр байрны мөнгийг төлсөн гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Н.Байгалмаа мөн өөрийн тайлбартаа хэлдэг. Зээлийн гэрээнд ч зээлийг байр авахад зориулна гэж талууд харилцан тохиролцсон тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг энэ орон сууцаар хангуулах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээгээр авсан гэрээгээ үл хөдлөх хөрөнгийн газарт очиж баталгаажуулна гэсэн байдаг. Энэ үүргээ биелүүлээгүй. Хэрэв энэ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Н.Байгалмаа хүлээсэн бол үл хөдлөх хөрөнгийн барьцаа үл хөдлөх хөрөнгийн газарт барьцаалагдаад гарын үсэг зурагдаад явах байсан.
Энэ бүх мөнгө зөвхөн энэ байранд зарцуулсан. Өөр бусдаар зарцуулсан нотолгоог хариуцагч тал гаргаж өгөөгүй. Бид нарын шаардлага бол үл хөдлөх хөрөнгөтэй зайлшгүй хангагдаж байгаа. Энэ хүмүүсээс мөнгөө авна, мөнгөө авахдаа энэ үл хөдлөх хөрөнгөөр үүргээ хангуулах болно.
Иргэний хуулийн
· 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж
· 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг.
· 196 дугаар зүйлийн 196.1.1 эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагч Н.Байгалмаад 2016 оны 12 сарын 16-нд бэлнээр 7,500 евро, 2017 оны 01 сарын 17-ны өдөр банкны шилжүүлгээр 50,000 евро шилжүүлсэн байдаг.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу талууд зээлийг хүүтэй байхаар тохиролцсон нөхцөлд гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагатай. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хүү алданги тооцохоор бичгэн хэлбэртэй гэрээ байгуулагдсан, мөн зээлийн харилцаа бодит үйлдлээр буюу 3 сарын хүү шилжүүлснээр хийгдэж бий болсон байна.
Зээлийн мөнгийг хүлээж авснаар энэ зээлийн гэрээ байгуулагдсан зээлийн харилцаа үүссэн. Зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөнөөр зээлийн харилцаа үүссэн.
· Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж түүнчлэн · 41.2-д “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.
· Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тул хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, · 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” түүнчлэн
· 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасны дагуу талуудын алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан шаардлагатай нийцэж байна. Хүсэл зоригийн илэрхийлэл гэрээнд гарын үсгээ зурсан, мөнгө хүлээж авсан, зээлийн хүүг 3 удаа төлснөөр илэрхийлэгдэж байна. Нэхэмжлэгч Р гэрээ байгуулснаас хойш хугацаанд зээлийн хүүнд 7974.68, үндсэн зээл 15,000 евро нийт 22,974.68 зээлийг бусдын өмнөөс зээлдүүлэгчид эргүүлж төлөөд байгаа. Цаашид гарах хохирлоо мөн нэхэмжилж явах болно.
Учирч байгаа хохирол нь өнөөдрөөр хязгаарлагдаад байгаа. Гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлж зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй.
· Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.
Эстони улс дахь Грассхоппер ХХК-иас авсан эх үүсвэрийн хүүнд төлсөн 7,794.68 евро буюу 23,627.701 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн. Нийт 57,500 евро зээлсэн, үүний 7,500 еврод ямар нэгэн хүү тооцоогүй. 50,000 еврод хүү, алданги тооцогдох ёстой. Зээлийн гэрээгээр 2017 оны 02 сарын 13-ны өдрөөс 2018 оны 02 сарын 13 хүртэл хэтэрсэн алданги тооцсон.
Үндсэн зээл 50,000 евро, хүү, алданги Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж 25,000 евро, мөн 2017 оны 12 сарын 16-нд ямар нэгэн хүү тооцохгүйгээр 7,500 евро зээлүүлсэн тул дээрх мөнгөнүүдийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хариуцагч Н.Б , И.Н нараас 83,303.85 евро буюу 237,396,812.60 төгрөг, хохирол 7,964,68 евро буюу 23,627,701 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 дүгээр байрны 73А тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байна”
Н.Байгалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н: Рой Страйдер Н.Байгалмааг зодсон, гавлаад суусан зураг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа
“Үндсэн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. 50,000 евро, хүү алданги тооцоогүй 7,500 евро, хүү алданги торгууль тооцоод 25,000 евро гэж ярьж байна. Нэхэмжлэгч талын ярьж байгаагаар хүү алданги торгууль гэдэг нь Иргэний хуулиар нэг л ойлголт юм шиг байна. Нэхэмжлэгч Рой болон хариуцагч Н.Байгалмаа нар 2011 онд танилцсан. Нэхэмжлэгч Рой нь хариуцагч Н.Байгалмаагийн хадам ээж цэнхэр үст Цэрэнгийн гэр бүлийн маш сайн найз. Мөн гэр бүлээрээ дамжуулаад Н.Байгалмаа таньж мэддэг болсон. И.Нямка нэхэмжлэгч Раул Силасстегийн Монгол улсад ном бичих ажилд оролцож байсан. Бие биенээ эртнээс сайн мэддэг.
Нэхэмжлэгч хариуцагч нар 2016 оны 08 сард 11 хүний бүрэлдэхүүнтэй Эстониос жуулчдыг аяллын компаниар дамжуулан авчирч бид нарт үйлчлүүлж өгнө үү гэсэн санал тавьсны дагуу уг саналыг Н.Байгалмаа хүлээн зөвшөөрч хариу үнэ төлбөрөө харилцан тохиролцож 08 сард 11 хүний бүрэлдэхүүнтэй Эстониос хүн авч ирэхээр болсон. Ингээд 12 хоногийн аялал болж уг аяллаа дуусгасан. Аяллын хугацаанд Рой болон хариуцагч Н.Байгалмаа нарын хооронд харилцаа холбоо үүссэн. Харилцаа холбоо үүсэх шалтгаан нь Нямка Н.Байгалмаа нар нь хувийн болон гэр бүлийн нөхцөл байдлаас болоод 2 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байсан.
Цэрэнгийн найз байсан болохоор энэ гэр бүлийн асуудлыг Рой мэддэг. Аяллын хугацаанд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд дотно харилцаа үүссэн. Аялал дууссан хэдий ч энэ хоёр хүний харилцаа мэйл захидлаар байнга үргэлжилж байсан. Ингээд 10 сард Рой Н.Байгалмааг Шенгений орнуудаар аялах санал тавьж үүнийг Н.Байгалмаа хүлээж авсан. Шенгений улсуудаар аялах хугацаанд Рой архины хамааралтай хүн байсан тул Н.Байгалмааг удаа дараа зодож танхайрч, элдэв бусаар хуучин найз нөхдөөр муулах зэрэг хүч гаргаж байсан. Үүнийг Н.Байгалмаа хэлж хоёулаа энэ харилцаагаа дуусгая гэхэд эрүүл, архи тамхи хэрэглээгүй байхад уучлалт гуйдаг байсан.
Чи надад маш их таалагддаг, би чамтай амьдрахыг хүсч байна, би өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамтын амьдралгүй, эхнэргүй ганц бие амьдарч байна гэсэн. Би Монголын талаар маш их мэдээлэлтэй, Монгол найз нөхөд ихтэй, Монгол руу аялах дуртай, бидний өвөг дээдэс нэг, надад Эстонид амьдрах, Монголд амьдрах нь газар зүйн байршлын хувьд адилхан, Монгол эхнэртэй болох хүслээ илэрхийлж байсан гэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэлцүүлгийн үед тайлбарлахдаа Н.Байгалмаа л мөнгө өгвөл би чамтай амьдарна гэж итгүүлээд байсан гэсэн. Гэтэл энэ хоёр хүний насны зөрүү, үзсэн соёл иргэншил ялгаатай.
Н.Байгалмаа бүрэн дунд боловсролтой, тодорхой хэмжээний дээд сургууль төгсөөгүй. Англи хэлний орчуулгын болон бичгийн мэдлэгтэй болсон. Энэ аяллыг дуусгаад Эстони явж ирсний дараа Н.Байгалмаа бол Рой та бид хоёрын харилцаа тохирохгүй соёл зан иргэншил өөр юм байна, энэ харилцаагаа дуусгая гэсэн зурвас илгээж байсан. Гэтэл 2016 оны 12 сарын 03-нд Рой гэнэт Монголд ирсэн. Монголд ирээд Н.Байгалмаагаас уучлалт гуйсан. Н.Байгалмаагийн өөрийн орон дээр задгай евро асган, үүнийг би чамд бэлэглэж байна.
Энд байх хугацаандаа захиран зарцуулах болно. Чамайг жаргалтай байлгахын тулд би юу хийх ёстой юм бэ, чамайг жаргалтай байлгана гэж хэлсэн. Чамайг гомдоож байсан бол уучлаарай гэсэн байдлаар уг мөнгийг орон дээр асгасан. Уг мөнгө нь хэдэн евро байсан нь тодорхойгүй. 7,500 евро байсан гэдэг нь зөвхөн нэхэмжлэгчийн хэлсэн тоо. Түүнээс биш тэр хүн асгасан евро, уучлалт гуйсан, гэмшсэн, ухаарсан, амьдрах хүсэлтээ илэрхийлсэн энэ илэрхийлэл нь байсан. Тэр хүний хамтдаа хэрэглэе гэсэн мөнгийг Н.Байгалмаа энэ мөнгө хэрэгтэй байна гэж гарын үсэг зурж хүлээж аваагүй. Хэсэг хугацаанд Рой Монголд амьдарсан. Хариу тайлбартаа хүртэл Н.Байгалмаагийн хүүхдүүдтэй хамт гадуур гарч хоол идсэн мөн энэ хугацаанд Н.Байгалмаа маш их аз жаргалтай байсан гэж бичсэн.
7,500 евро бол бэлэг байсан, хамт амьдрах хугацаанд зарсан үрэгдүүлсэн өөрсдөө бэлэг авсан ээжид бэлэг авсан гэх асуудал. Н.Байгалмаад байрны асуудал байсан. Шинэ байр худалдаж авсан гэж яриад байна. Тус байрыг 2015 онд үүссэн байрны асуудал. И.Нямка Н.Байгалмаа нар Дарь эхэд хашаа байшинтай байсан бөгөөд уг хашаа байшингаа зараад урьдчилгаа хийгээд сар болгон 1,500,000 төгрөгийн төлөлт хийж байсан. Байрны эзэн Болормаа гэдэг хүнийг гэрчээр оролцуулах боломж байсан боловч Болормаа одоогоор гадаадад амьдардаг болохоор өнөөдрийн шүүх хуралдаанд авчирч чадаагүй. Үлдэгдэл 50,000 евротой тэнцэх хэмжээний мөнгө байсан. Яагаад байртай холбоотой зээлийн асуудал яригдаж эхэлсэн вэ гэхээр.
Рой Н.Байгалмаад чи Европод амьдар би чамтай хамт амьдрах болно гэсэн саналыг тавьж энэ хоёр хүн хамтран амьдрах шийдэлд хүрч байсан тул энэ байрны асуудлыг шийдсэний дараа сэтгэл амар Эстони руу явъя гэсэн зүйл ярьж байсан. Мөн Рой байнга Монголд ирдэг, Монголд аялал авч ирдэг болохоор Монгол эхнэртэй болсон нөхцөлд Монголд ирэхээр Н.Байгалмаагийн гэрт амьдарч байсан тул Монголд ирэхээр Н.Байгалмаагийн гэрт амьдрах, Эстонид очихоор өөрийн гэрт амьдрах сонирхол байсан учир энэ хүн өөрийн хүсэл сонирхлын үндсэн дээр 50,000 еврог Н.Байгалмаад шилжүүлсэн. Гэхдээ шилжүүлэхдээ 2017 оны 01 сарын 18-ны өдөр Голомт банкны данс руу шилжүүлж орж ирсэн. Гүйлгээний утган дээр гадаад валютын төлбөр буюу ямар нэгэн төлбөр гэсэн утгаар орж ирсэн. 50,000 еврог орж ирснийг Н.Байгалмаа хүлээн зөвшөөрсөн, хэзээ ч маргаж байгаагүй. 50,000 еврог төлөх үндэслэл нь аялал байсан.
Рой 5-7 аялал явуулахад л энэ мөнгө төлөгдөж дуусах яриа байсан. Энэ хоёр хүний хоорондох асуудал нь ч гэсэн аялал байсан бөгөөд аяллын эх үүсвэрээр байрны үлдэгдлийг төлнө гэсэн харилцан тохиролцсон ажил байсан. Рой би малтай, нохойтой Монгол ахуйтай амьдардаг хүн гэсэн саналыг тавьсан. Н.Байгалмаа 2017 оны 01 сарын 20-ны өдөр Эстони руу 2 хүүхдээ аваад ниссэн. 23-ны өдөр Эстони руу очсон бөгөөд Р хотоос, тосгоноос нэлээн хэдэн км зайтай жижигхэн газарт амьдардаг байсан. Мөн Н.Байгалмаа Эстони явах болсон гол шалтгаан нь Олон улсын хог цэвэрлэх нийгэмлэгээс Рой өмнөөс нь урилга захиалж авсан байсан.
Тэр байгууллагын шугамаар Эстони явсан. Ингээд 2017 оны 02 сарын 09-ний Эстони улсад болсон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох, энэ үзэсгэлэнгээр Монгол орныг сурталчлах, Монгол улс руу аялал татаж авч ирэх зорилготой явсан. Монгол орныг сурталчлахын тулд 1сая гаруй төгрөгийн гарын материал, Монгол зан заншилтай холбоотой сувинер гэх мэт зүйлийг авч явсан. Раул Силлестегийн гэрт очиж амьдрахад маш хүнд байсан. Рой ганцаараа амьдраад сурсан, гэртээ хоол хүнс цуглуулах, бэлдэх, ийм заншил байгаагүй.
Энэ бүхнийг Н.Байгалмаа өөрт байсан тодорхой хэмжээний мөнгөөр зохицуулж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зөрчил үүсч эхэлсэн. 2 удаа хүүхдээ дагуулаад зугтах оролдлого хийсэн. 2 хүүхдээ дагуулаад зугтахад Рой барьж аваад зодсон нүдсэн, гавлаад суусан зураг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Н.Байгалмааг шатнаас удаа дараа түлхсэн, Н.Байгалмаа ямар нэгэн байдлаар тусламж хүсээгүй, гомдол гаргаагүй гэсэн. Ройгийн гэр нь хотын төвөөс зайтай өөрөө тусламж авъя гэхээр Эстони хэл мэдэхгүй, цагдаа дуудна гэхээр Рой би өөрөө дуудна гэж хэлдэг. Хажуу айл болон хөрш айлаас тусламж авах ямар ч боломжгүй, хоорондоо зайтай. Ойн төгөл шиг газарт амьдардаг болохоор гаднаас тусламж авах боломж байгаагүй
. Н.Байгалмаагийн хувьд ганц боломж бол 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоод 2-3 өдөр үзэсгэлэнд оролцсон болох нь зургаар тодорхой харагдаж байна. Аялал жуулчлалын үзэсгэлэн дуусах болсон байсан тул Рой гаднаас 2 хүн дагуулж орж ирээд энэ хоёр хүн цагдаа шүүхийн хүмүүс чи надаас авсан мөнгөнд гарын үсэг зур, би чамтай зээлийн гэрээ байгуулна тэгж байж чи Эстониос явна гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед Н.Байгалмаа 2 хүүхдээ аваад эх нутагтаа эргэж ирэх нь чухал асуудал байсан.
Гэхдээ Н.Байгалмаа ямар зүйлд гарын үсэг зурахад бэлэн байсан. Рой өөрөө орчуулга хийж, зээлийн гэрээгээр 50,000 еврог буцааж авах гэж байна гэж хэлсэн. Гэхдээ хавтаст хэрэгт орчуулагдаад ирсэн гэрээнээс харахад Н.Байгалмаа юу ч ойлгоогүй байдаг, ойлгох боломж ч байгаагүй, тухайн үед сэтгэл зүйн байдал хэцүү байсан. Хэрвээ чи гарын үсэг зурахгүй бол би чамайг хууран мэхэлж мөнгө авсан гэж цагдаад шалгуулна гэсэн асуудлыг тулгасан. Тийм болохоор Н.Байгалмаа маш хурдан гарын үсэг зурсан. Хэрвээ би энэ гэрээнд гарын үсэг зурвал чи намайг явуулах юм уу гэхэд явуулна гэж хэлсэн болохоор гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсаны дараа ямар нэгэн байдлаар еврогийн төлөлтийг хий гэхэд Н.Байгалмаа надад мөнгө байхгүй гэдгээ хэлсэн.
Тэгэхэд Рой итгээгүй. Тэгээд 2 гэрчийг дагуулж яваад бэлэн мөнгөний машинаас Н.Байгалмаагийн картыг шалгасан. Энэ үйл явдлыг 2 гэрч нь мөн нотолдог. Ямар нэгэн мөнгө авалгүйгээр гарч ирсэн гэсэн тайлбарыг хэлсэн байгаа. Асуудал хүнд байсан болохоор Нямдоржид хэлж тусламж гуйхаас өөр арга байгаагүй. Нямдоржоос тусламж гуйсан. Ямар нэгэн байдлаар евро, мөн онгоцны тийзний зардал явуулаач гэдгээ хэлсэн. Үүний дагуу Нямдорж нь 2017 оны 02 сарын 14-ний өдөр 750 евро хийсэн бөгөөд ээж нь тэтгэврийн зээлийг аваад Монголд ирэх онгоцны тийзний зардал хийсэн. 750 еврог Ройгийн дансанд сар бүрийн зээлийн төлбөр гэсэн утгатай хийсэн болно.
Эх хувь баримт нь орчуулгаар орчуулаад нотариатаар батлуулаад шүүхэд үзлэг хийсэн. Энэ нь сарын зээлийн хүү биш сар тутмын зээлийн төлбөр гэсэн гүйлгээний утгатай байсан. 750 еврог хийж байж Монгол руу явах боломж нээгдсэн. Ингээд Монголд ирсэн. Энэ бүх хугацааны зардлыг Н.Байгалмаа өөрөө хариуцсан. Н.Байгалмаа зөвхөн аялал жуулчлалын ажил эрхэлдэг бөгөөд энэ нь улирлын чанартай ажил. Эстонид болсон асуудал хүнд цохилт болж, бие нь нэлээн муудсан асуудал болсон.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ хугацаанд Рой би чамд 5,000 евро явуулъя чи эмчлүүл, миний тусламжийг хүлээж ав, надаас битгий татгалз, намайг дайсны нүдээр харахаа боль гэдэг мэйлийг байнга бичиж байсан. Н.Байгалмаа дахиж би чамаас мөнгө авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч тэр 5,000 еврог хүлээж аваагүй. Ингээд 4 сарын 4-ний өдөр 1127 евро хийсэн. Зээлийн гэрээний төлөлт гэж 3 удаагийн төлөлт хийсэн. 5 сард ямар ч төлбөр хийгээгүй, төлж чадахгүй гээд сураггүй алга болсон гэж байна. 5 сард хямд аяллын санал байна уу гэсэн бөгөөд энэ нь шүүхэд хийсэн үзлэгт тодорхой харагдаж байна. Энэ нь баруун аймгуудаар хийх аялал байсан. 2017 оны 05 сарын 14-ний өдөр 22 цаг 42 минутад хоорондоо мэйл бичсэн байна. Баян-Өлгий аймаг руу аялах маш боломжийн үнэтэй аяллыг Н.Байгалмаа илгээсэн.
Хэрвээ Монгол руу аялаад ирэх юм бол тусална гэдгээ хэлсэн. Өөрийн зургийн цомгоос хэрэглэж чадахаа хэрэглээрэй, ирэх хүмүүст танилцуулаарай гэж хэлсэн. 50,000 евро төлөх гол үндэслэл нь аялал байсан ба үүнээс өөрөөр төлөх ямар ч боломж байгаагүй. Их хэмжээний мөнгө байсан тул аялал зохион байгуулах асуудалгүй гэдгээ хэлж итгүүлж байсан. Н.Байгалмаа 2 удаагийн үйлдлээр 1877 еврог төлсөн. 50,000 евроноос төлсөн 1877 еврог хасаад 48,123 еврог төлөх үндэслэлтэй юм. 2018 оны 03 сарын 16-ны өдрийн гэм хорын нэмэгдүүлсэн шаардлага байна. Гэм хорын хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Б д зээл авна ч гэж хэлж байгаагүй, 50,000 еврог чинь асуудалгүй төлнө, Эстонид тодорхой хэмжээний орлоготой, сайн үйлсийн ажил хийдэг, сайн үйлсийн эзэн
Далай багшийн бие төлөөлөгч гэдэг байдлаар, чи миний тусламжийг аваачээ би чамд зээлүүлээд байгаа биш би дэлхий дээр энх тайвны тусламж үзүүлдэг гэж итгүүлсэн. Ээж нь хүртэл би Далай багшийн бие төлөөлөгч гэж Монголын бурханы шашинтай байдлыг ашигласан. Далай багшийн бие төлөөлөгч гэж шашны зүйл өгснийг Н гуай өөрөө ярьдаг, энэ хүмүүсийг өөртөө итгүүлж чадсан. Рой Н.Байгалмаагийн би чамтай сууна гэсэн үгэнд итгээд явах хүн биш.
Ройгийн хүсэл сонирхол 50,000 еврог шилжүүлээд байгаа байдал нь Монголд амьдрах, монгол эхнэртэй болох, Монголд ирэхдээ орон байртай байх, сонирхолтой байсан. Иймээс Н.Байгалмаад тус мөнгийг шилжүүлсэн. Гэхдээ энэ хоёр хүний таарамжгүй байдлаас болж харилцаа удаан үргэлжлээгүй. Рой би чиний мөнгийг төлнө сайхан амьдарна гэсэн асуудал дээр 50,000 еврогийн асуудал байгаа. Нэхэмжлэгчийн яриад байгаа нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 50,000 евро, үүнээс төлсөн төлөлтийг хасуулаад 48,123 еврог хүлээн зөвшөөрч байна. Бусад нэхэмжлээд байгаа торгууль, хүү алдангийг гэм хорын хохирол, үл хөдлөх хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв. Тэгвэл энэ хэрэгт И.Нямдорж хамааралгүй гэж боож байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр шүүх хуралдаанд оролцоогүй.
Харин шүүхэд хариу тайлбар гаргажээ.И.Нямдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа
Н.Байгалмаагийн нөхөр И.Нямдорж: Рой Страйдер нь надтай найз атлаа Н.Байгалмаа бидний үл ойлголцлын улмаас тусдаа амьдарч байх хугацаанд түүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосон
Би өөрийн мэдэхгүй, миний зохих зөвшөөрөлгүй болсон Р /Рой Страйдэр/, Н.Б /Н.Байгалмаа/нарын хоорондох 50,000 евро зээлсэн, 7,500 евро бэлэглэсэн /зээлсэн/, 2017.02.13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэх асуудлын дагуух төлбөр 237,396,812.60 мөнгө гаргуулж, уг мөнгийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, .. байрны … тоот хаягтай Н.Б гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хариуцах этгээд нь биш. Учир нь Р нь И.Нямдорж надтай найз атлаа Н.Б бидний үл ойлголцлын улмаас тусдаа амьдарч байх хугацаанд Н.Б тай гэр бүлээс гадуурх харилцаа тогтоож, түүнд сайн нөхөр, миний хүүхдүүдийн хойд эцгийн дүрд тоглож, бидний амьдралын дундуур орж, ёс зүйгүй үйлдэл хийж байхдаа Монгол улсад амьдрах орон байрныхаа асуудлыг шийдэх зорилгоор 50,000 еврог зээлж Н.Б д шилжүүлсэн байдаг.
Мөн Р Н.Б г өөрийн болгох хүсэл зоригоо хэрэгжүүлж Н.Б тай 2016.10.17-ны өдрөөс 2017.11.09-ний өдрийн хооронд Эстони улс болон Шенгений орнуудаар аялуулж байх хугацаанд тодорхой хэмжээгээр түүнд учруулсан хүчирхийлээ цайруулж, дахин хамтдаа Энэтхэг улсад аялах зорилгоор 2016.12.03-ны өдөр 7,500 еврог авч ирж хамтдаа үрсэн болохыг Р Н.Б нарын хооронд маргаан гарч шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн үеэс нь маш тодорхой мэдсэн
. Яагаад гэвэл дээрх үйл явдал И.Н намайг Н.Б гаас 2016.08-2017.11 сар хүртэл хугацаанд тусдаа амьдарч байх хугацаанд болсон үйл зүйл юм. Одоогоор би Н.Б г удаан хугацааны хүндхэн аялалд зориг шулуудан гаргасантай холбоотойгоор 2017.11 сараас хойш эцгийнхээ үүргийг биелүүлж хүүхдүүдээ харж, асрах, мөн түүний аялалд шаардлагатай зүйлд туслалцаа үзүүлж байгаа болно. Гэтэл И.Нямдорж намайг Н.Б гаас гэрлэлтийн гэрчилгээтэй, гэрлэлтээ цуцлуулаагүй учраас гэр бүлийн гишүүнийхээ хийсэн үйлдэл, үйл ажиллагаа бүрийн үр дагаврыг Н.Б тай хамт хамтран хариуцах ёстой гэх утгаар. Мөн Р Н.Б нарын хооронд 50,000 еврогийн зээлийн асуудал болсныг болон Раулийн хүчирхийллийн улмаас Н.Б түүнээс салах шийдвэр гаргаж 2017.02.13-ны өдөр Монгол буцахаар болсон тухай, уг шийдвэртэй нь холбогдуулан тэрээр Н.Б г 50,000 евро зээлсэн тухай баримт үйлдэхгүй бол 2 хүүхэдтэй нь Эстони улсаас гаргахгүй, цагдаа шүүхэд гомдол гаргаж шоронд суулгана гэж айлган сүрдүүлж байгаад, зочид буудалд байхад шүүх, цагдаагийн хүмүүс гэх 2 хүн дагуулж очиж, зориудаар өөрсдийн харилцдаггүй түүний юун тухай бичсэнийг ч ойлгохгүй
Эстони хэл дээр дан ганц өөрийн хүсэл зоригийг шингээсэн Зээлийн гэрээ гэх баримтынхаа эхийг бэлдэж, 2017.02.13-ны өдөр гарын үсгээ зуруулсан гэх мэдээллийг 2018.02.14-ний өглөө мэйл, чатаар хүлээн авч, өдийг хүртэл судалгаа хийсний дүнд олсон түүний хүчирхийллийн талаарх мэдээлэл, өөрсдийн зээлийн үр дагаврыг надаар батлан даатгуулахаар заасныг олж мэдсэн мэдээлэлдээ тулгуурлан шүүхэд тайлбар, мэдүүлэг гаргасны минь төлөө Н.Б тай хамтран хариуцагчаар татах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Учир нь би хувь хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, гэр бүл, иргэний эрх зүйн харилцаанд Н.Б болон Р нартай адил эрх үүрэгтэй байх ёстой.
Үүнийг бидэнд хуулиар олгосон атал өөрийн өөрийн мэдээгүй үйлдлийн хариуцлагыг хүлээх учиргүй гэж үзэж байна. Н.Б Р нарын дээрх үйлдэлд нэхэмжлэгч өөрөө тодорхой хэмжээгээр бас буруутай. Тэрээр өөртэй нь хамтран амьдрахаар 2 хүүхдээ дагуулан, тодорхой эрсдэл гаргаад очсон хамтран амьдрагч Н.Б г хүчирхийлэл зодсон, эрх ашиг сонирхлыг нь хууль бусаар хязгаарласан удаа дараагийн үйлдлүүдээсээ болж Н.Б г явахад хүргэсэн байдаг. Мөн тэрээр Н.Б тай хамтын амьдралтай болж байгаатайгаа холбогдуулан хамтын аялал зохион байгуулж түүнээс олсон орлогоороо төлөх зорилгоор өөрийн шийдвэрээр Грассхоппер ХХК-иас зээл авч, өөрийн зорилгод нийцүүлэн зарцуулсан, мөн тэрээр өөрийн дээрх увайгүй үйлдлийн үр дагавар, эрсдэлийг Р өөрөө хариуцах ёстой атлаа яагаад Н.Б болон И.Н надад халдаагаад байгаа нь ойлгомжгүй, шударга бус зүйл юм.
Иймээс И.Н би Р гийн нэхэмжлэлтэй холбогдуулан өмнө нь шүүхэд бичгээр өгсөн тайлбаруудаа болон 2018.02.09-ний өдрийн шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа “тэдний хоорондох зээлийн асуудлыг би хариуцах ёсгүй, харин Н.Б хүнээс мөнгө авсан бол буцаан төлөх нь зүйн хэрэг гэдгийг” байнга илэрхийлж байсан. Мөн хэргийн материалтай танилцаж байхад Р Н.Б д 50,000 евро л зээлдүүлсэн нь байдаг, харин 7,500 еврог тэрээр Н.Б д дэвсгэртлээд тоолоод өгсөн гэх баримт байдаггүй. Энэ нь түүний бэлэг байсан болохоор Н.Б ч мөнгийг нь тоолох утгагүй байсан биз. Энэ нь тэдний хэрэгт байх тайлбар, гэрч Ж.Н гийн мэдүүлэг, дансны хуулга, баримтууд, Н.Б гийн гадаад паспортад дарагдсан хилийн шалган нэвтрүүлэх газрын тамга тэмдэг, тэдний өөр хоорондоо бичиж байсан и мэйл, чатын мессежээр тогтоогддог.
Өөрөөр хэлбэл, Р Н.Б д 2017.12.03-ны өдөр зээлдүүлсэн гээд байгаа 7,500 еврогоо хамтын амьдрал, хамтын аялалдаа зарцуулсан нь харагддаг ба 50,000 еврог зээлдүүлсэн нь тогтоогддог. Тиймээс би Н.Б Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Р д 50,000 еврог буцаан өгөх ёстойгоос өөрийн 2017.02.14-ний өдөр төлсөн 750 евро, 20107.04.04-ны өдөр төлсөн 1127 евро нийт 1877 еврог хасаж үлдэгдэл 48,123 еврог, мөн хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу үүрэг үүсэх үеийн буюу 2017.01.18-ны өдрийн Монгол банкнаас зарласан еврогийн албан ёсны ханшаар бодож төлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үздэг.
Мөн Иргэний хуулийн 281.1-д зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүргийг, харин зээлдэгч тохирсон хугацааны эцэст уг мөнгийг буцан төлөх үүргийг тус тус хүлээж байгаагаас үзвэл зээлдэгч нь зээлж авсан мөнгөөрөө юу авах нь зээлдүүлэгчид хамаагүй байх тул Р гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018.04.16-ны өдрийн 237,396,812.60 төгрөгийг гаргуулж, уг мөнгийг Н.Б гийн өмчлөлийн орон сууцаар хангуулна гэж нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангах боломжгүй Н.Б , Р нарын хооронд Иргэний хуулийн 156.160 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээг бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байхгүй болно. Иймээс дээрх нөхцөл байдлыг шүүхээс үнэлж И.Н , Р бидний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тодорхойлж Р гийн И.Н надад холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу.
Мөн нэхэмжлэгчийн 2017.02.13-ны өдөр хүч хэрэглэсэн хууль зөрчиж, юу гэж бичсэнийг нь ч ойлгох боломжгүй гэрээ гэх баримтад Н.Б гаар гарын үсэг зуруулсан байдлыг тогтоон, тус баримтыг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хуульд нийцээгүй хүү, торгууль алдангийг хэрэгсэхгүй болгож Н.Б гаас 48,123 евро буюу 128,219,402 төгрөгийг Р д төлөх боломжийг олгож үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Энэ бол шүүх хуралдаанд оролцогч талуудын шүүхэд гаргасан тайлбар. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар 57,500 евро зээлж, орон сууц худалдан авсан, зээлээ эргүүлэн төлөөгүй тул зээлийн гэрээний дагуу хүү, алданги, хохирол гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч Н.Б нь 50,000 евро төлөхийг хүлээн зөвшөөрнө, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч И.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Улмаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Байгалмаагаас 158,555,503.26 /нэг зуун тавин найман сая таван зуун тавин таван мянга таван зуун гурван төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Рой Страйдерт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 102,469,010.34 /нэг зуун хоёр сая дөрвөн зуун жаран есөн мянга арван төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч И.Н ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.
Харин давж заалдах шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 101/ШШ2018/02618 дүгээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гарсан. Тэгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх болно. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна. Олны анхааралд өртөн энэ хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэх талаар бид эргэж мэдээлэх болно.
16 comments
Байгальмаа зальтай чөтгөр байна аа. Цэнхэр үстийн зөв юм байна. Хуулийнхан ийм юм шийдэхгүй бол яах юм.
ийм луйвар хийх гэж хотод орж ирсэн хүүхнүүд зөндөө мөн айл гэр үймүүлнэ ямарч аргаар хамаагүй баян бизнесмен хүнийг уургалж өрөнд оруулах зураг хөргийг нь авч шантааж хийх саяхан хүртэл их хуралын гишүүнийг яалаа гэх мэтээр ашиг завшаан хайсан будмал хүүхэнүүд зөндөө байгаа эрчүүд маш сонор сэрэмжтэй байж хэнтэй ойр дотно болхоо мэдэж байх нь аминд өлзийтэй болсон шүү бас дээр нь бэлгийн замын өвчтэй гэж байгаа
Энэ үнэн дампуу хүүхэн яаж ингэж хүнд худлаа хэлээд хүнийг хохироож чадаж байнаа энэ хүнийг шалгах хэрэгтэй нөхөр нь гэж бас таарсан таар шуудайнууд
Baigalmaa geh emegtei nuhurteiguu niilj hun hulhidsan asuudliig end tavih heregtei yumuu. Nuhur ni ehneriinhee bugsiig hudaldaj gadaad irgeniig uguushind oruulj mungu avsan ni todorhoi bna. Mongol hunii ner hundiig unagasan iim yumiig yah gej bichsen yum be
balai avgai
Монгол эмэгтэйн ариун нэр төрийг гутаасан новш байна
Аймшгийн гичии юмаа. Угаасаа энэ дөрвөд гичийнүүд аюултай шүү. Хүнийг яаж ч алж мэднэ. Тэгээд ч тэр авхуулсан зураг нь дарамтлуулж байгаа хүний зураг огтоосоо биш байна шд. харин ч мөнгөөр биеэ үнэлээд хүн хошгоруулж мөнгө салгаж байгаа хүүхний зураг л байнадаа. Угаасаа л худлаа хүүхэн юм байна. Монголд багтаж шингэх газаргүй болчоод тэмээ тамлаад тэнээд яваад байгаа яаашка байна шд энэ балай п….да чинь.
Бэр нь хадам ээжийнхээ стилээр амьдарч байгаа нь энэ.
hunees möngö avsan unen l baina..ter hun jasan ih itgeed ögöö boloo….Evropuud hund möngö zeeleuulne gesen oilgolt baidagui jm,hamt amidarts ger bul bolloo geed ögsön baina
Зажлах гүй залгих хүүхэн юм байна даа. Цэрэн хэлэмгий, доломгой, авгай бэрээ барахгүй байхыг бодоход энэ хүүхний толгойд заль эргэлдэж байдаг байх.
ямар зальтай балай хүүхэн вэ
ene hunii buh hergiig olond ter huuhnii zovshooroloor tavisan ymuu ene bol hetruulsen hereg ter buruutai baiz bolno hend tailbar hiih gez uuniig end tavisanni sonin bna
ene hodoonii guilgachin tserengiin achaar torol ariljjee….. tserengiin teneg hyy hodoonii haltartai yzeegyi umaa yzeed uhaanaa aldsan, ehiigee yzdeggyi bolson ni ene shulmasiin hiisen ajil. ariun hair ene ter gej hutsaad baisan baigalmaa yanhan hyyhen um baina. ehner nohor 2 hamtarsan luivarchid baina. avsan l bol avsan. zeelsen mongoo tolooch yanhan hyyhen. bolovsrolgyi haltar hyyhen tegeed byyr England ochood hatan haantai uulzana gej hutssaniig yaanaa. hatan haan luivarchintai uulzah gene
Энэ чинь ёстой балиар хүүхэн байшд. Цэрэнгийн аргагүй зөв байж. Цэрэнгийн хүү ер нь их тэнэг залуу юмаа, ийм аймшгийн юмтай салахгүй зууралдаад, дээрээс нь төрсөн эхтэйгээ хүртэл тангараг тасарч байдаг,эр хүн байж өөрийн толгойгүй тэнэг залуу юм. Эх хүн хэзээд үрийнхээ төлөө байдаг.
ичиж үхмээр болж дээ аймшгийн юм даа
vnen,muuhai hvvhen,uuriiguu medehgui hadamiigaa muulahiig yana!!!!!!!!!