БНТУ-ын иргэн гэртээ бичил лабораторийн аргаар хийн канабисийн төрлийн ургамал тариалж байсныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа аж.
Гэртээ хийн канабисийн төрлийн ургамал тариалж иргэн нь Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон хууль ёсоор оршин сууж байсан хүн юм байна. Уг хэргийг Хар тамхитай тэмцэх газраас үргэлжлүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа юм байна. Энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдсэн мэдээллийг авч үзэхэд 2018 оны аравдугаар сарын байдлаар 162 хэрэгт 312 хүн шалгагджээ. Уг гэмт хэрэгт холбогдогчийн тоонд насанд хүрээгүй хүүхдүүдэд ч багтаж байгаа юм.