Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд мөнгө завшсан гэх хэргийг нийслэлийн Прокурорын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, мэдээлэлд үндэслэн агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт нь хуульд нийцэж байгаа эсэх асуудлыг шалгуулахаар 2017 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн хуулийн 24.9 дүгээр зүйлийн 24.9.1 дэх зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Энэ хүрээнд АТГ болон ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрүүд нь бодитой, хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа эсэхийг шалгаж байгаа.
Үндэсний аудитын газраас “Цэвэр агаар сан” болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийсэн ажилд гүйцэтгэлийн аудит хийж баталгаажуулж, илэрсэн зөрчилтэй асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар 2018 оны аравдугаар сард шийдвэр гаргасан. Яг одоогийн байдлаар уг асуудлыг шалгуулахаар прокурорын байгууллагад албан ёсоор хандаагүй байгаа юм байна. Гэхдээ Нийслэлийн прокурорын газраас Үндэсний аудитын газарт албан бичгээр ханджээ.
Үндэсний аудитын газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “Цэвэр агаар” сан болон бусад байгууллагуудын 2008-2016 онд гүйцэтгэсэн ажилд аудит хийсэн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.