Ч.Чамин-Эрдэнийн задлан шинжилгээний хариу гарчээ

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 11 давхараас унаж, харамсалтайгаар амиа алдсан хэргийн задлан шинжилгээний хариу гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, “Задлан шинжилгээний хариуг мөрдөн байцаагчид хүргүүлсэн, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нь нас барахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба түүний үхэлд гадны нөлөө байхгүй гэх дүгнэлт гарсан” гэв.

Талийгаач нь өнгөрсөн аравдугаар сарын 24-нд өндөр барилгаас унаж, амиа алдсан байдалтайгаар олдсон. Тодруулбал, Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр “KH апартмент” хотхоны “В1” буюу хамгийн захын орцны 11 давхраас унасан байхыг тус байрны жижүүр олж, цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд дуудлага өгснөөр тухайн өдрийн 17.26 цагт цагдаагийн очсон байдаг.

One thought on “Ч.Чамин-Эрдэнийн задлан шинжилгээний хариу гарчээ

  1. . 2018-11-15 20:12 at 20:12

    Araichde

    Хариулах

.-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн