Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Ганбат өчигдөр орон тооны бус зөвлөхөөсөө чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан гаргалаа.
Ч.Ганбатын “Монгол буйдан” компани нь 2016 оноос эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлт гаргаж, барьцаа хөрөнгөдөө тааруулан зээл авч, эргэн төлөлт нь хэвийн байгаа хэдий ч УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий иргэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ ашиглан зээл авсан хэргийн шуугиантай зэрэгцүүлэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцох иргэдийн шаардлагыг бусдад хавтгайруулан нялзааж саармагжуулах үйлдлүүд хийгдэж байгаа тул ийм бусармаг үйлдэлд боломж олгохгүйн үүднээс Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөсөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.
Ч.Ганбатын дээрх чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс чөлөөллөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас цалин авдаггүй, төрийн албан хаагч биш юм.
10 comments
Шоу хийхдээ сайн юм. Өөр олон хулгайч байгаа шүү дээ. Мөсөн оройн харагдаж байгаа болохоос, АН МАН хоёулаа хулгайч
ДОТОР НЬ БАЙГАА ЮМ ШИГ ЯАГ ОНОЖ ХЭЛЛЭЭ
Шоу хийхдээ сайн юм. Өөр олон хулгайч байгаа шүү дээ. Мөсөн оройн харагдаж байгаа болохоос, АН МАН хоёулаа хулгайч
huurhii duu ajil alban tushaala uguhuur hariutslagaaas multardag jishig togtoje . servvn zvvdleerei ard tvmen heze negen tsagt shvvh l bolno shvv
Ажлаа өгөхөөр хариуцлагаас мултарч байгаа хэрэг үү,Ичээч
Ардчилсан Нам – Чингэс Самурай Хөгжлийн банк Асем Эрдэнэтийн 49:иар биеэ хучсан, МАН – ЖДҮХ 60тэрбум гээд л энэ улс төрчдийг ерөнхийлөгчөөс нь эхлээд л цэвэрлэх л хэрэг ,,харин яаж вэ
Гарчигаа зориуд хэрүүл өдөж тавьсан байна. Агуулгаасаа өөр гарчиг уншихаар бөөлжис цутгах шахуу юм болж байна.
Адилхан хулгайчууд шүү дээ Сүхбаатарын талбайд жагсаж байгаа халтарууд бүгд шоу Женко гийн мөнгө авсан гарууд худлаа эх орончид болж жүжиглэх юмОдоо Монголчууд юмыг мэддэг болсон шүү
chi tegeed meddeg yam bol bugdiig ni gargaach chi ch shoudahaa bolison ni deer shuu
ЭНэ зөвлөх нь зүгээр л гэрэл зурагчин шүү дээ. Олон жил бөхчүүдийн зураг авснаараа л зөвлөх болсон хүн. Ийм ч зөвлөхүүд байх гэж.