Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр (20018.11.14) “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” нь “Сентеррагоулд монголия” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацуурт гэдэг газарт олгогдсон 372А, 431А, 5082А, 10810А дугаар бүхий ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байдаг.
Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2018 оны есдүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм.
Улмаар өчигдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар энэ хэргийг хянан хэлэлцээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэл бүхий байна гэж үзэж, хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүйд тооцож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон байна.
2 comments
Odoo mongolchuud avsan tul shyyh oor shiidver gargah heregtei sh dee
ene shuuhiihen chn gadnii tald ordog iim jishig bn huulichid huulia zorchij bigaag yugej oilgoh ve Noen uul darhan tsaazat uul noen uuliig uhah erhiig huuli huchnii biguullaga ygaar zovshoorch bn huuliihand asar ih NO bn shudraga bus huulichidiig buulgaj ajilaas n hoo mongoliin buh busarmag avilagch huuliar damjij bn